Хөхүүл ханиалганаас хүүхэд нас барав

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Хөхүүл ханиалганаас хүүхэд нас барав

Калифорнид 9 дэхь хүүхэд хөхүүл ханиалганаас үүдэн нас барсан хэмээн Пүрэв гаригт эрүүл мэндийн албаныхан мэдээлэв.
Эдгээр 9 нялх хүүхэд бүгдээрээ гурван сар болон түүнээс доош хоногтой байсан аж.
Мягмар гаригийн байдлаар тус хотод 1955 оноос хойших аль ч жилээс илүү хөхүүл ханиалгаар өвдсөн тоо буюу 4017 хүүхдэд бүртгэгджээ.
Хөхүүл ханиалга нь томчуудад зүгээр л нэг ханиад шиг харагдаж болно. Гэхдээ нялх хүүхдүүдийн хувьд тэдний аминд хүрэх магадлалтай гэж эмч хэлэв.

Хөхүүл ханиалганы тархалт нь зургаадугаар сард Калифорнид бүртгэгджээ. Хүнд ноцтой халдвартай өвчний ид үе нь хоёроос таван жил байдаг юм. Калифорнид хамгийн сүүлийн тархалт нь 2005 онд байсан бөгөөд 3182 хүүхэд өвчилжээ.  

Хөхүүл ханиалганы тархалтын вакцин одоогоор тодорхой бус байна.
Зарим эмч нар энэ дэгдэлтийг эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцин хийлгэснээр халдварт өвчин тусах магадлалтай гэсэн айдаснаас болж хийлгэхгүй байсантай холбон тайлбарлаж байна. 2009 онд нэгэн судалгаагаа эцэг эхчүүдийг хүүхдүүдээ вакцин хийлгэх дургүй байдаг учраас хүүхэд хөхүүл ханиад тусах магадлал ихтэй байдаг гэж гарчээ. Саяхны мэдээгээр эцэг эхчүүд хүүхэддээ дархлааны вакцин хийлгэхээс татгалздаг гэсэн байна.

Б.Билгүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж