Дундговьчууд нийслэлд чуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Дундговьчууд нийслэлд чуулж байна

Дундговийн урлаг соёлын өдрүүд Улаанбаатар хотноо өнөөдөр нээлтээ хийлээ. Нутгийн авьяастнуудын “Дуундаа жаргасан нутаг мину”  концерт өнөөдөр Соёлын төв өргөөнд  нээлтээ хийх бөгөөд соёл урлагийн өдрүүд энэ сарын 20-22-нд болох юм. Монгол улсын Ардын уран зохиолч  Б.Лхагвасүрэнгийн зохиол “Гэгээн тамлан” жүжгийг Төв халхын дуулалт театрын жүжигчид тоглохоос гадна  Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Д.Төрбатын “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн жүжиг, бяцхан авьяастнуудын “Ботгон эгшиг”  концерт Монголын хүүхдийн ордонд тоглоно. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд  Дундговийн өв соёлын  баялаг үзмэрийг энэ үеэр дэлгэн үзүүлэх юм. Мөн “Дэлгэрхангайн уулан дээрээс дэлхий харагдана” гэсэн их зохиолч С.Дашдооровын үгээр нэрлэсэн зохиолч, яруу найрагч, судлаач, сэтгүүлчдийн уулзалт, ярилцлага, яруу найргийн наадам болно. Дундговь нутгийн айраг, цагаан идээний худалдааны цэгийг  Нийслэлийн Баянгол дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Аймаг сурталчлах үйл ажиллагаанд оролцохоор 150 ардын авьяастан, 130 гаруй бяцхан авьяастан, 15 сумын удирдлага өөр өөрийн бренд бүтээгдэхүүн цагаан идээний худалдааг нийслэлчүүдэд хүргэхээр Улаанбаатар хотод ирээд байна.

С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж