
Үдийн цайнд орохын өмнө бие засаад, гараа угаагаад, цайгаа ууна гэхэд багаар бодоход нэг ангид 2,5 цаг шаардагдаж байна. Ийм их цаг зарцуулахгүйн тулд сургуулиуд ангиудаа зарим өдөр гар угаах, зарим өдөр нойтон сальфетикээр гараа арчих зэргээр хуваарь гарган зохицуулж байгаа ба ихэнх тохиолдолд гараа дутуу угаах байдал ажиглагдсан байна. Цайгаа уудаг аяганы хувьд Чандмань-Эрдэнэ, Жавхлант цогцолбор, III дунд сургуулиуд сургууль дээрээ аягыг стандартын дагуу угааж, ариутган хатааж, хадгалж хэвшсэн Дэвшил, Бүрэн дунд IV сургуулиудын хүүхдүүд өөрсдөө аягаа тусгай уутанд авч явдаг түүний цэвэрлэгээ ариун байдалд нь сургуулийн эмч, Үдийн цай хөтөлбөрийн хяналтын зөвлөл, ахлах ангийн сурагчдаар нь хяналт тавиулж хэвшсэн. Сургуулиуд сургуулийнхаа бие засах газарт ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийдэг гэж сургуулийн удирдлагууд хэлсэн байна. Шалгалтын үеэр ч энэ нь батлагдсан байна.
Б.Мягмарсүрэн