Ben Affleck шуугиан тарьж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Ben Affleck шуугиан тарьж байна

Холливуудын нэрт жүжигчин Ben Affleck чадварлаг найруулагч болохоо дахин баталлаа. Тэрбээр "The Town" нэртэй киног найруулж, өөрөө тоглосон ба уг кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн box office-э тэргүүлж эхэллээ.
Уг кино нь адал явдалт, онц сонирхолтой жанерын кино бөгөөд эхний гурав хоногтоо 23,8 сая ам.долларын орлого олсон аж.
Үйл явдлын хувьд дээр үеийн гэмт хэргийн ертөнцийг яг одоогийнхоор харуулсан ба цаг үеийн онцлог, хүмүүсийн ёс суртахууны өөрчлөлт зэргийг тод томруунаар харуулсан байна.
"Гэмт хэргийн ертөнцийн зохион байгуулалт, хамрах хүрээ маш их өөрчлөгдсөн. Одоо бол аалзны тор шиг дэлхийг хэрсэн томоохон гэмт хэргийн сүлжээ бий болсон. Хар тамхи, хүний худалдаа гэх мэт. Дээр үед энэ бүхэн байсан уу гэвэл байсан. Гэхдээ түүнтэй тэмцэх үйл ажиллагаа хөгжихийн хэрээр гэмт хэргийн зохион байгуулалт ч улам нарийсч, боловсронгуй болсоор байгаа. Улам хүчтэй тэмцэх тусам улам хүчирхэгжинэ. Энэ бол хорвоогийн хууль. 
Мөн ахлах ангийнхны тухай хошин түүхийг өгүүлэх "Easy A" нэртэй кино 18,2 сая ам.долларын орлого олсноор хоёрдугаар байрт оржээ. Харин аймшгийн кино болох “Devil” 12,6 сая ам.долларын ашгаар гуравдугаар байрт орсон бол "Alpha and Omega" нэртэй 3D хүүхэлдэйн кино 9,2 сая ам.долларын орлогоор тавдугаар байрт жагсчээ.
Харин дэлхий даяар шуугиан тариад буй "Resident Evil: Afterlife" дөрөвдүгээр байрт орж, 10,1 сая ам.долларын ашиг олсон ба эхний 10 хоногийн орлого нь 44 сая.долларын ашиг олоод байгаа аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж