Хүүхдүүд зөв хооллож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд зөв хооллож эхэллээ

Улиастай сумын хэмжээнд Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол соёлын газар,  Стандартчилал хэмжил зүйн төв, Улиастай сумын ЗДТГ, Иргэний нийгмийн байгууллагын бүрэлдэхүүнтэй үнэлгээний комисс Улиастай сумын Засаг даргын захирамжаар томилогдож, сургуулийн “Үдийн цай”-нд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгжүүдэд тендер зарлан  шалгаруулалтыг өнгөрсөн сард явуулжээ. Тендерт ялсан найман аж ахуй нэгжийн 23 нэр төрлийн бүтээгдэхүүнд “Батламж” олгон  “Үдийн цай”-нд нийлүүлж байна. Мөн “Үдийн цай”-тай холбоотойгоор Мэргэжлийн хяналтын газар, Мерси кор олон улсын байгууллагаас хамтарч “Зөв хооллолт, хоолны илчлэгийн тогтоох” сэдэвт сургалтыг “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 24 сумын сургуулиудын эмч болон нийгмийн ажилтнуудыг хамруулан зохион байгуулсан нь  хоолны цэсээ зохиохдоо илчлэгийг нарийн тооцон гаргадаг чадавхитай болж, хүүхдүүдийн зөв хооллолтонд зохих үр дүнгээ өгч байна.

Б.Мягмарсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж