Таныг хөөрхөн харагдуулдаггүй 8 шалтгаан юу вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Таныг хөөрхөн харагдуулдаггүй 8 шалтгаан юу вэ?

Уруулаа будахад л эмэгтэй хүн хормын дотор хэрхэн өөрчлөгддөг билээ. Харин таны жаахан хайнга үйлдэл таныг үзэшгүй амьтан болгож чадна. Төрөлхийн сайхан төрхөө гутаахгүй байхын тулд доорх зөвлөгөөг  уншаарай.

  • Бохь зажлах нь  амны эвгүй  үнэр гарахаас хамгаалдаг ч хөндлөнгийн хүнд тийм ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй. Ялангуяа олон нийтийн газар таксинд, цахилгаан шатанд яваа үед бохио тас няс хийлгэн дуугаргах нь  хүмүүсийн дургүйг хүргэж мэдэх юм. Бас бохио үлээх гэсний ч хэрэггүй.
  • Гудамжаар яваа бүсгүйг залуус хоргоож,  өдөх нь байдаг л зүйл. Хариуд  нь ч бүсгүйчүүд алгадаад авах  нь энүүхэнд.Тэдний гэм биш зан. Гэвч үүнээс та нэг зүйлийг сурахад илүүдэхгүй. Эрчүүд үргэлж тоглоом шоглоом хийж явдгийг санаж, зүгээр л инээмсэглээд өнгөрөх хэрэгтэй. Үүгээрээ та ч бас хошин шогийн мэдрэмжтэй гэдгээ харуулж, өдрийг ч стрессгүй өнгөрүүлэх болно. Зүгээр л инээмсэглэ.
  • Мөргүй  цамцаа байнга дээш татах нь хумсаа мэрэхтэй адил таныг бас л муухай харагдуулна гэдгийг сана. Үүнийг та бусад хүмүүс анзаарахгүй гэж найдаад хэрэггүй. Зун бол мөргүй цамцаар гоёх оргил үе. Танд зөвлөхөд бие барьсан өөртөө таарсныг эсвэл  өнгөгүй мөрөвч зүүгээрэй.
  • Найзуудтайгаа хамт байхдаа  хөгжилтэй зүйл ярьж хараалын үг хэлчих тохиолдол танд байдаг  уу? Харин олон нийтийн газар эсвэл ажил дээрээ  хамт ажиллагсадынхаа дунд байнга хараал урсгах өөр зүйл. Та үг хэлэх эрх чөлөөтэй гэвч таны эргэн тойрны чинь хүмүүст өөрийг чинь  шүүмжлэх эрх бий. Таны урсгах хараал  бусдад таны бүдүүлэг этгээд гэдгийг нотлох мессеж болж очно.
  • Ариун цэврийн өрөө байдгийн бас нэг шалтгаан нь хатагтай нар нүүрээ будаж толинд харах юм. Харин бичгийн ширээны хацууд хумсаа будаж, хоолны үеэр хөмсгөө зурах нь зохисгүй.Үүнийг эрэгтэй хүн галт тэргэнд хумсаа авч, хурлын үеэр ээмгээ  зүүж байна гээд төсөөлөхтэй адил
  • Өөрийнхөө биеийн өө сэвийн талаар бусдад байнга гомдоллох  нь таатай зүйл биш. Үүнд хэтэрхий их анхаарч гутрах хэрэггүй. Гадаад төрхөндөө сэтгрэл дундуур байгаа бол үүнийг өөдрөг талаас нь харж, хоолны зөв дэглэм барьж, өөртөө таалагддаг хүмүүсээс зөвлөгөө аваарай.

Бэлтгэсэн Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж