Шар талаас 870 тонн буудай хураана

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Шар талаас 870 тонн буудай хураана

Өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу өөрийн хөрөнгөөр Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Шар талд 250 га талбайд улаан буудай тариалсан билээ. Өнгөрсөн зун тариа сайн ургажээ. Тариалалтын болон ургац хураах ажлыг аймгийн “Тэсийн гол” компани хариуцаж байгаа бөгөөд ургацаа хурааж эхлээд байна.  “Тэсийн-гол” компаний гүйцэтгэх захирал Эрдэнэ-Ундрах “Энэ жил 870 тонн ургац хураана. Гурилын үйлдвэр маань одоогоор туршилтын журмаар ажиллаж байна. Ирэх 10 дугаар сарын эхээр Завханчууддаа нутгийн хөрсний, чанартай,  хямд гурил нийлүүлнэ” гэв.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж