Мятрашгүй тэмүүлэлтэй Шанель

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Мятрашгүй тэмүүлэлтэй Шанель

Дэлхийд алдартай моодны хаан Габриэль Шанель нь тариачин гаралтай агаад түүний євєг дээдэс Францын үзэсгэлэнт байгаль бүхий ємнєд нутгийнх юм. Гэвч хамгийн гайхалтай нь Шанель бүсгүй єєрийнхєє намтрыг байнга нууж ирсэн. Тиймээс янз бүрийн домог яриа гардаг. Магадгүй ингэснээрээ тухайн үед ноёрхож асан шударга бус явдал, тэгш биш харьцаа хийгээд аливаа муу муухай зүйлийн үр үндэс нь тариачдаас гаралтай мэт ойлгодог байсан учир үүнээс єєрийгєє хамгаалахын тулд ийм арга хэмжээ авсан байхыг үгүйсгэхгүй. Эсвэл ядуугийн зовлонг нуруун дээрээ үүрсэн болохоор огт єєр хувь заяа түүнийг түшсэн байх тал бас бий билээ.
Габриэль Шанель 1883 оны наймдугаар сарын 19-н Сомюр хотод тєрсєн. Энд түүний эцэг ганзагын наймаа эрхэлдэг байх үедээ ирж суурьшсан байна. Сомюр нь тухайн цагтаа яг амралтын газар шиг бужигнасан хєгжилтэй хотын нэг байсан гэдэг юм. Ерєнхийдєє англи маягийн амьдралын хэв маяг энд ноёрхоно. Сомюрын охид бүсгүйчүүд моодны ертєнцєд англичуудын нягт нямбай зангийн илэрхийлэл болсон хувцсыг санал болгож, түүгээрээ гайхуулдаг байлаа.
Хоорондоо орооцолдсон "С" үсэг бүхий сүлдийг Габриэль єєрийнхєє євєг эцэг болох буурчийн газрын эзэн Жозеф Шанелиас євлєж авсан гэдэг. Євєє нь анх энэ хоёр үгсийг гэрийхээ хаалган дээр модоор сийлэн хадаж байсан гэлцдэг юм. Хожим энэ л хоёр үсэг Шанелийн их эзэнт улсын таних тэмдэг, нэрийн хуудас болж хамгийн тансаг хийцийн гоо сайхны бараа бүтээгдэхүүн дээр тавигддаг болсон билээ.
Габриэлийн ээж халамж, анхаарал муу нєхрийнхєє амьдралын хүнд хүчрийг дааж чадалгүй нэлээд залуугаараа нас барсан. Тэр үед Габриэль дєнгєж 12 нас хүрээд байлаа. Эцэг нь түүнийг дүүтэй нь хамт Обазин хэмээх сүмийн асрамжийн газар аваачиж єгсєн бєгєєд эгч дүү хоёр энд долоон жилийг єнгєрєєв. Асрамжийн хүүхдүүдийг ням гариг бүр дагуулан ойролцоох бяцхан толгой дээр салхинд гарна.
Хязгааргүй, хараа үл гүйцэм гэж хэлж болохоор энэ их талын яг дунд тэдний амьдрах сүм ганцаар торойн харагдах. Гэлэнмаа нар ч хүүхдүүдэд сүмийнхээ үүх түүх, түүнтэй холбоо бүхий домгийг ярина. Мєн хүүхдүүд сүмийн газар доор орших хонгилын ханан дээр нууцлаг гэмээр дүрс үсэг байдгийг сонирхон хардаг байв. Шанель ч яагаад энд ямар нэг үсэг бус тоо тавьсан юм бол, тоо үсэгнээсээ чухал гэж үү хэмээсэн түмэн жорын асуултыг єєртєє тавина. Тоо бол нэгэн євєрмєц хэл бєгєєд түүний ард ямар нэгэн нууц байгаа гэдэгт тэр гүн бат итгэдэг байв. Тоонд, тоо бүхэнд єєрийн гэсэн ид шид бий гэдэгт улам бүр эргэлзэхээ байлаа. Ялангуяа 5 гэсэн тооны ард нэг л ер бусын ид шид нуугдаж байгаа гэдэгт тэрбээр тун итгэлтэй байсан гэдэг.
Шанель ажил амжилтын гараагаа нэгэн эзний дэлгүүрт оёдолчноор эхлэв. Харин 21 нас хүрээд байх үед нь тэр хавийн гоёл хєєцєлддєг гангацуул түүний зүг харайцгаах боллоо. Учир нь ирээдүйн моодны хатан хаан тэдний хувцсыг оёж байна гэдгийг мэдэрч байсан байж болох билээ. Гэвч энэхүү ирээдүйн хатан хаан маань 1905 онд орон нутгийн нэгэн кафед дагалдан жүжигчнээр оров. Хэдийгээр том ам, гунигтай царай урт хүзүү гээд хүнд таалагдах зүйл Габриэльд тун бага байсан боловч зан авирын хувьд даруугаас, догшин дээрэнгүй гээд яаж л бол яаж хувирдаг зан нь таалагддаг байсан аж. Тиймээс тухайн үед Мулений залуус болон тэнд байрлаж байсан цэргийн ангийн офицерууд түүний хєлийн дор унаж үхэхэд бэлэн байсан юм.

Шинэ дуучин Габриэль ердєє хоёрхон дуу дуулдаг байв. Сєєнгєдүү гэмээр хоолойгоор түүнийг эдгээр дуугаа эхлэх үед танхим тэр аяараа "Коко, Коко" хэмээн орилж эхэлдэг байсан юм. Ийнхүү түүнийг эхлээд найз нєхєд нь Коко хэмээн дуудаж байснаа удалгүй нийтэд тархаж, улмаар дэлхий даяар түгсэн билээ. Ийнхүү Коко Шанель тєрсєн юм. Тэрбээр бүх л амьдралын нь турш мєрєн дээр нь дарж байсан хүнд хүчир бүхнээс салах юмсан гэсэн цорын ганц бодолтой байв. Тэрбээр байнга дорд үзэгдэж явсан энэ хүрээнээсээ гарахын тулд эхлээд амралт зугаалгын єлгий гэмээр Виши хотод ирж, єдєрт нь дуу хєгжмийн хичээл заан, шєнє нь айлуудын гоо заслын єрєєг нь засч янзлан, тохижуулж єгдєг ажил эрхэлдэг болов. Гэхдээ түүний дэргэд амьдралыг арай илүү утга учиртай болгож асан нэг хүн бий. Тэр нь Этьен Бальсан юм.

Габриэль хичээлийнхээ тєлбєрийг єгєх гэж сувиллын газар ус түгээгч хийхээр болов. Энэ ажил нь єдєржингєє євдгєє тулсан ус бүхий нүхэнд зогсох шаардлагатай байлаа. Магадгүй чухам яг энэ үед эдүгээ үе хүртэл дэлхий дахинаа огтхон ч єєрчлєгдєєгүй ирсэн усны гутлыг эрхэм хатагтай Шанель бодож олсон байж болох билээ. Хэсэг хугацааны дараа Габриэль амьдралдаа анх удаа Этьентэй хамт Руайо дахь шилтгээнд очлоо. Энд түүний сэтгэлийг татахаар онцгой зүйл огт байсангүй. Хожим тэрбээр "Хэдийгээр энэ шилтгээний зарим эзэд надад таалагддаг байсан ч, миний бие энд зайлшгүй байх шаардлагатай юм байна гэсэн сэтгэгдэл хэзээ ч тєрєєгүй" хэмээн ярьсан юм. "Габриэль юу ч хийдэггүй байсан. Єдрийн 12 цаг хүртэл унтаад босч сүүтэй кофе уучихаад л ном уншаад суучихдаг байсан. Тэр бол энэ дэлхийн хамгийн залхуу эмэгтэй". Энэ бол Этьений үг. Гэвч мориор зугаална гэсэн үг сонсоод нєгєє "залхуу" бүсгүй хамгийн түрүүнд харайгаад босдог нэгэн байв.

Габриэль Руайогоос Парист ирж, ганц бие амьдарч асан Этьений байранд хамт амьдрах боллоо. Энд дуучин болох мєрєєдлєє бүрмєсєн орхилоо. Мєн Айседора Дункантай танилцаж, бүжигчин болохоор шийдэв. Гэвч Дунканы гэрт болсон цугларалтын үеэр нэгэн сахалтай эр Айседорагийн бүсэлхийнээс доогуур тун л эрээ цээргүй барин бүжиглэсэн нь Габриэльд огтхон ч таалагдсангүй. Гэлэнмаа нарын олгосон хүмүүжил тун ондоо байсан болохоор Габриэль Дунканаар бүжиг заалгахаа болихоор шийдлээ.

Чухам яг энэ үед тэрбээр морин спортоор хичээллэхийн зэрэгцээ загвар зохион бүтээх талаар єдєржингєє бодож, шєнє нь яавал хурдхан нєхєрт гаръя даа байз хэмээн тарчилна. Тэрбээр Английн иргэн Артур Кейпэльд тэр үед єєрийнхєє зүрх сэтгэлийг бараг тушаахад бэлэн байлаа. Ер нь Габриэлийг зєвхєн хувцас хунар бус амьдралаа ч бас огт єєр єнгєєр зохион бүтээсэн бүсгүй гэх нь бий. 1920-иод онд тэрбээр үсээ богиносгон тайрснаар эмэгтэйчүүдийн ертєнцєд жинхэнэ хувьсгал хийсэн гэж хэлж болно. Харин энэ үйлдлээ хэрхэн тайлбарлах вэ гэдгээ маш эртнээс бэлтгэчихсэн байсан бєгєєд хэрэгт дуртай сэтгүүлчдэд болохоор хийн зуухаа асаах гэж байгаад үсээ түлчихсэн хэмээн ярьсан юм. Ийнхүү гангачуулын ертєнцєд үсээ тайрах моод дэлгэрсэн ч Шанелийн амьдралд эр нєхєртэй болох мєрєєдєл нь нуран унав. Учир нь Артур Кейпел нас барж, Габриэль бүсгүй гагцхүү эрх чєлєєтэй, хэнээс ч хараат бус байхыг хүсч, түүнээс ангижруулах ганц хүчин зүйл нь зєвхєн ажил, тєрєл хэмээн хатуу чанд бодсон юм.

Яг энэ үедээ Шанель усны хувцасны анхны загварыг гаргаж ирлээ. Тухайн үед дээдсийн хүрээнийхэнд ийм нэгэн бодол байв. Нааш, цааш сэлгүүцэн зугаалах эрэг байхын тулд далай оршиж буй бєгєєд түүнд сэлж, шумбах нь зєвхєн хүүхдүүдийн цэнгээ гэсэн ойлголттой явлаа. Харин Шанель болохоор үүнийг халж, далайн усанд умбах хатагтай нарт зориулан ємсгєл зохиосон бєгєєд ємдийг нь євдгєє хүртэл богиносгож єгсєн юм. Түүнийхээ дараа хүүхдүүдийн хүзүү нь ил, тод харагдах эрэгтэй хүний гэмээр цамцны загварыг гаргав. Тухайн үедээ л энэ нь асар их шуугианыг америкчуудын дунд тарьж байлаа. Энгэрийг нь хожим задгайлж, түүний нэр хүнд улам єсч ирэв. Гэвч энэ үеэс хойш бүтэн 4 жилийн дараа Франц Шанелийг хүлээн зєвшєєрч, арай єєр нүдээр түүнийг харах болсон билээ.

Ингээд л алдар нэр нь түгэж, түүнийг дагаад хєрєнгє зоорьтой ч болж ирэв. Мєн хувь заяаныхаа тєєргєєр ч гэдэг юм уу, тэрбээр єєрийгєє тун ховорхон одонд тєржээ гэдгийг мэдэрч эхэлсэн. Яагаад гэвэл түүнд XX зууны яг зааг дээр амьдрах ховорхон аз тохиосон. Энэ бол Верлен, Вюйар, Маллерме, Кокто, Ренуар, Лотрек, Стравинский, Дягилев нарын олон арван суутнуудын амьдарч асан үе билээ. Габриэль энэ үед Паристаа амьдарсаар байв. Тэр "Дээдсийн хүрээний зүрх сэтгэл" гэгдэх болсон польш үндэстэн Мисей Серттэй танилцлаа. Тэд Венецид очин Габриэль Дягилевтай бас танилцав. Түүнээс алс холын Орос орон, их хаад, Романовынхны удмын талаар сонсон биширлээ.

1920 онд Габриэлийн амьдралд бас нэгэн єєрчлєлт оруулсан үйл явдал болсон юм. Түүнийг дуучин Марта Давелли гүн Дмитрийтэй танилцуулав. Тэр үед Дмитрий 29, Габриэль түүнээс 9 насаар эгч байсан ч бүтэн нэг жил хамт амьдраад насан туршийн найз нєхєд байхаар салцгаасан. Энэхүү учралын гол үр дүн нь Шанелийн шинээр бий болгосон "Сүрчиг № 5" байлаа. Энэхүү сүрчигийг санаадгүй бий болгосон хэмээн ярьж болно. Гэвч энэхүү санаандгүй бий болгосон сүрчиг нь єєрийн гэсэн нэртэй байлаа. Тэр нь Дмитрий. Єєрєєр хэлбэл II Николай хааны гуч, III Александрийн ач, II Александрийн хүү Дмитрийгээр нэрлэсэн байсан билээ.

Дмитрийгийн хувьд тун хүнд амьдрал туулсан хүн. Түүнийг тєрүүлээд ээж нь тєрєхийн хүндрэлээс болон нас барсан. Арван нэгэн настайдаа эцгээсээ єнчирч, хатуу чанга асрагчийн гар дээр єссєн бєгєєд насанд хүрсэн хойноо Распутины эсрэг хуйвалдаанд оролцон цєлєгдєж байжээ.

Ингэхэд дэлхий дахинаа нэр алдар нь түгсэн сүрчиг бүхний цаана хэрхэн үүссэн тухай итгэхийн аргагүй домог яриа байдаг. Тухайлбал тэр үед "Коти" пүүсийн сүрчигний ганц сайн мэргэжилтэн хамаг нууц технологийнхоо хамт гэнэт алга болсон тухай яриа байдаг. "Коти" пүүсийн хувьд уг сүрчиг нь ихээхэн зардал шаардаж байсан агаад харин түүний зохиогчийн хувьд єєрийн нь бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж чадахгүй юм байна гэж үзээд зугатаасан тухай ярилцдаг. Мєн тэр үеэс хойш буюу долоон жилийн дараа "Коти" уг сүрчгээ гаргасан боловч, "Шанельтай" бүх талаараа адилхан үнэртэй байсан тул түүнийг давж гарч чадаагүй билээ. Ингэснээр "Шанель № 5" сүрчигний хаанчлал энэ дэлхий дээр эхэлсэн гэж хэлж болох билээ. Мєн энэ үеэс Шанелийн загварт Оросын "үнэр" илт мэдрэгдэх болсон юм. Түүний цамцнууд бүстэй, мєн захаар нь хээ оёсон байв. Тэрбээр Дмитрийд хайртай байсныхаа дурсгал болгон тухайн үеийн Оросын язгууртнуудын ганц ємсгєл болсон арьс хєрсєн ємсгєлийг дууриалгасан пальто зэрэг олон загварыг гаргаж ирсэн юм.

Харин Габриэль Дмитрийгээс хєндийрснийхээ дараа Стравинский, Дягилев, Мися, Пикассо нарын урлагийнхныг гэртээ урин үе үе наргин цэнгэдэг боллоо. Тухайн үед Оросын бүжгийн жүжигчин Ольга Хохловагийн нєхєр байсан Пикассо хэсэг зуур Габриэлийн гэрт амьдарч асан үе ч бий юм. Яг энэ үед Габриэль хєдєєгийн орчинд єссєн яруу найрагч Пьер Ревердитэй танилцлаа. Гэвч яруу найрагчийн араншин огт ондоо тєдийгүй, Габриэлийн дэргэд нэг их удахгүй байх гэсэн таамгийг Пьер богинохон хугацаанд баталж єгсєн. Мєн Габриэлиэс найз нєхєд нь энэ талаар асуухад, "Би түүнийг єєр хүн рүү явчихна гэдгийг эртнээс мэдэж байсан. Тэр бол хүн хүний гар дамжиж явах заяа тєєрєгтэй ховорхон эр" хэмээн хариулсан байдаг.

Шанель хайр дурлалын ертєнцєд үнэхээр азгүй нэгэн байсан. Байнга л ялагдал хүлээнэ. Тиймээс энэхүү хувь заяатайгаа эвлэрэхийн тулд тэрбээр хар єнгийг бусдаас нь илүүтэй чухалчилдаг байлаа. Хэдийгээр хар єнгє муу ёр зєгнєдєг гэсэн сэтгэлгээ тэр үед ноёрхож байсан ч Шанель гагцхүү түүний эсрэг зоригтой, бардам гэж хэлж болохоор алхаж явсан билээ. Нэгэнтээ Дягилев "Цэнхэр буухиа" хэмээх жүжгийг тавьж Парисын театрт эргэлт хийснийг бид мэднэ. Жүжигчид нь Шанелийн усны хувцсыг ємсєн гарч, даарсандаа бємбєгнєтєл чичирцгээж байв. Харин Шанель гартаа хайч барьчихсан, зарим нэг уртадсан, богинодсоныг нь хасч, танан янзална. Мєн хєшгєє Пикассогийн зургаар хийсэн байлаа. Хэдийгээр Пикассо эсэргүүцэж байсан ч зєвшєєрсєн бєгєєд жүжиг асар их амжилт олсонд баярласан зураач уг хєшигнийхєє доод буланд "Дягилевт зориулав. Пикассо. 14" хэмээн бичиж үлдээсэн юм. Уг жүжгийг 1924 оны зургаадугаар сарын 13-нд театрт тавьсан бєгєєд үзэгчид маш єндрєєр хүлээн авсан билээ.

Габриэль энэ хугацаанд Вестминстрийн нэгэн герцогтой гэр бүл болж, загварын ертєнцийг шинэ, шинэ загвараараа гайхуулан бишрүүлсээр л байлаа. Гэвч герцогтой амьдарч буй хэрнээ дахин нєхєрт гарч, хүүхэдтэй болохыг мєрєєдєж эхлэв. Ингээд эмч, бариач, илээч, зурхайчаар 46 насандаа харайж эхэлсэн боловч түүнд үргүйдэл хэмээх євчин буйг оношилсон юм. Тэрбээр хүүхэдтэй болохын тулд арга чарга бүхнийг хэрэглээд бүтсэнгүй. Энэ хугацаанд далайн эрэг дээр гоёмсог байшинтай боллоо. Ах, дүү нарын нэг нь түүний єнгєрсєн амьдрал тун хүнд хэцүү байсан учир хүүхэдтэй болохгүй байгаа тухай ам алдсанаас үүдэн багагүй хэрүүл үүсэв.

Тэрбээр гудамжинд жижиг худалдаа эрхэлдэг нэг ахдаа байшин худалдаж авч єгєєд дахин хэзээ ч уулзахгүй байх болзол тавилаа. Гэтэл 1929 оны наймдугаар сарын 19-нд түүний хамгийн дотно найз Дягилев нас барж, ихэд гашуудан оршуулсан юм. Мєн энэ хэрэг явдлын дараахан Вестминстерийн герцог єєр бүсгүйтэй ханилахаар шийдсэнээ хэлсэн нь түүнд бас л нэг хувь заяаны сорилт ирснийг гэрчилсэн юм.

Гэвч Шанель сэтгэлээр унаагүй. Тэрбээр бусдын алдсан газар би амжилт олох ёстой гэсэн хатуу зарчим бүхий эмэгтэй байлаа. Шанель Ревердитэй дахин ойртсон боловч энэ холбоо нэг жилийн л настай байсныг хожим мэдсэн юм. 1932 онд Шанелийн намтарт бас дахин нэгэн шинэ хуудас нээгдлээ. Тэрбээр энэ үед алдар хүндийнхээ оргилд гараад байсан бєгєєд ханхүү Дмитрийтэй дахин уулзалдах болж, Оросын хааны удмын энэ эр түүнийг "Холливудын хаан" Сэмюел Голдвинтэй танилцуулсан юм.

Голдвин, Габриэль хоёрын єнгєрсєн амьдрал зарим талаараа тун тєстэй байлаа. Гольдвин л гэхэд гудамжинд бээлий зардаг нэгэн байсан юм. Харин энэ удаа Голдвинд Шанель тун их хэрэгтэй байлаа. Тэрбээр кино театруудын зүг эмэгтэйчүүдийг татахын тулд Холливудын жүжигчдэд зєвхєн Шанелийн хувцас ємсүүлэхээр болж, сая долларын гэрээ байгуулсан. Гэвч, хэсэг хугацааны дараа Шанель Америкаас Паристаа эргэн ирж, "Холливуд бол нүцгэн цээж, том бєгс хоёроор дүүрсэн Сан-Мишель уул л байна" хэмээн дүгнэсэн билээ.

Парист ирээд зүгээр суусангүй. Ажиллах хэрэгтэй гэдгийг амьдрал шаардаж байв. 1938 оныг Чехословак, 1939 оныг Германд єнгєрєєлєє. Мєн Франц эзлэгдэв. Хэдийгээр тэр үед 56 нас сүүдэр зооглоод байсан ч бас дахин хайр дурлалтайгаа учрах нь тэр. Мєн энэ хугацаанд єєрийн гэсэн загварынхаа ордонг нээхийн тулд түүний сүрчигийг үйлдвэрлэгч пүүсийнхэнтэй шүүхдэлцэж байлаа. Харин түүний ханилан суухаар болсон хүн нь немц үндэстэн байсан бєгєєд єєрийн хүсэл болсон ордонгоо байгуулан, бичиг баримтаа єєрчилсєн билээ.

Түүний амьдралын сүүлчийн мєч тийм ч их аз жаргалаар дүүрэн байгаагүй. Үргэлж шахам гүн бодолд дарагдан суудаг байсныг олон хүн дурсдаг. Магадгүй Габриэль энэ амьдралын хаана нь үнэн, хаана нь худал явдгийг олох гэж эцсийн мєчид хичээсэн байж болох билээ хэмээн үзэх нэгэн бий.

Габриэль дайны дараа Францаас гарч, Швейцарт ирэв. Энэ үеийг бараг цєллєг хэмээн тэрбээр үзэж байсан. Хэдийгээр 64 нас хүрээд байсан ч ажилгүй сууна гэдэг түүний хувь жинхэнэ там байлаа. Мєн түүний найз нєхєд ээлж дараалан хорвоог орхиж, түүнийг тойрон харанхуй гэж хэлж болохоор орон зай үүсч эхэлсэн юм. Учир нь мэргэжлийн талаас нь л гэхэд загварын тавцан дээр Кристиан Диор гарч ирсэн. Ингээд 1950 онд Мися нас барсны дараа Парист ирж, цорын ганц найз бүсгүй Мисягаа сүүлчийн замд нь үдэх бүх бэлтгэлийг хангажээ.

Шанель 70 насандаа Парист бүрмєсєн ирлээ. Тэрбээр Вестминстерийн герцогийг сүүлчийн замд нь үдэхээр ирсэн бєгєєд Габриэльд єнгєрүүлсэн амьдрал нь єєрийн ул мєрєє үлдээсний илрэл гэх мэт эцэнхий туранхай нэгэн ноосон банзал, жирийн дэлгүүрт хэвтэж байдаг хар цамцтай онгоцноос буусан гэдэг. Габриэль 1953 онд загварын ертєнцєд дахин гарч ирэх гээд бүтээгүй. Мєн үүнээсээ шантраа ч үгүй. Удалгүй түүний зохиосон загвар дахиад л шуугиан тарилаа. Олон ч хүн үүний нууцыг тайлах үүднээс түүнд хандсан боловч хүний урманд ганц үг ган хийсэнгүй.

Гэхдээ Шанель нэг л зүйлийг сайн мэддэг байсан. Эрчүүд хэзээ ч бүсгүйчүүдийг гоё ганган хувцаслаж чадахгүй гэдгийг дэндүү сайн мэддэг байлаа. Харин эрчүүдэд таалагдахаар хэмжээнд бүсгүйчүүд хувцаслаж болно гэдэгт хатуу итгэж байсан юм. Єєрєєр хэлбэл бие чєтгєр, хувцас бурхан гэсэн зарчмыг айхтар нарийн баримталдаг байсан хэрэг. Тиймээс цаг хугацаа хэмээх зүйлд хэзээ ч захирагдаж яваагүй энэ бүсгүй загварын ертєнцєд дахин 17 жил ноёрхож, амьдралын хувьд бараг гонь ганцаараа үлдсэн ч гэлээ єєрийнхєє ажлын тєлєє амьдарч байсан юм. Түүний гараар орсон хувцсыг жирийн иргэд, урлагийн одууд, улс тєрийн удирдагчдын эхнэр гээд түмэн хэлийн хүн ємсєж гоёж ирсэн гэдэгт мєн хэн ч маргахгүй билээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж