Үр дүнтэй төслийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Үр дүнтэй төслийг дэмжинэ

Аймгийн эрүүл мэндийн газраас “Мянганы сорилтын сан”-гийн тэтгэлгээр “Төсөл боловсруулах аргачлал” сургалтыг зохион байгуулж тус сангийн эрүүл мэндийн төслийн тэтгэлгийн ахлах менежер Б.Машбадрах, менежер Г.Энхжаргал нараар хичээл заалгав. “Мянганы сорилын сан”-гийн  “Халдварт бус өвчин, осол гэмтглээс сэргийлэх, хянах эрүүл мэндийн тэтгэлэгт төсөл” нь 39,1 сая ам. долларын санхүүжилттэй аж. Энэ төслийг хэрэгжүүлснээр цусны даралт ихдэлт, цус харвалт, хөхний болон умайн хүзүүний хорт хавдар, хоёрдогч хэлбэрийн чихрийн шижингээс сэргийлэх, тамхи, архины хэрэглээ, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг эрсдэлт хүчин зүйлтэй холбоотой зан үйлийг өөрчлөхөд дэмжлэг үзүүлэх юм. Энэхүү төслийн талаар сургалтын багийнхан аймгийн төвийн албан байгууллагуудын дарга нарт дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Түүнчилэн сургалтад эрүүл мэнд, боловсрол, хувийн хэвшил, төрийн бус байгууллага зэрэг 10 салбарын 60 хүн хамруулан “Төсөл боловсруулах үе шат”, “Эрүүл мэндийн төслийн тэтгэлэг” зэрэг сэдвээр хичээл зааж, оролцогчдыг бүлгээр ажиллуулан, орон нутгийн хэрэгцээг тодорхойлон гаргаж, уг хэрэгцээнд тулгуурлан оновчтой төслийн анхан шатны боловсруулалт хийх дадлага дээр ажиллууллаа. Чанартай сайн төсөл боловсруулснаар 2-20 мянган долларын тэтгэлэг авч ард олондоо ашигтай үйл ажиллагаа явуулах боломжтой тул сургалтад оролцогчид энэ ажилд санаачилга гарган өргөн оролцохоор шийдвэрлэлээ. Төслийн эхний шатанд 1400 орчим санал авч дараагийн шатанд 200 орчим төслийг боловсруулах эрх өгсөн бол гурав дахь шатанд тэдгээрээс сонгон шалгаруулж, үйл ажиллагааг нь тэтгэлгээр дэмжих юм. Тус аймгийн хувьд өмнөх шатуудад төдийлөн өргөн оролцож амжаагүй дөнгөж 11 санал өгсөн ч боловсруулах шатны эрх аваагүйд дүгнэлт хийж байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж