Бугатынхан бодь суваргатай болов

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Бугатынхан бодь суваргатай болов

Тус аймгийн сумдын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл уугуул нутгийнхаа хөгжил, дэвшлийг урагшлуулах, зон олондоо дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар ихээхэн санаачилга гарган ажиллаж байна. Энэ хүрээнд Бугат сумын Г.Пүрэвсүрэн даргатай зөвлөл нутгийн зон олон итгэл бишрэлээрээ дээдлэн хүндэтгэх бодь суваргыг бүтээлээ.

 Энэ нутагт төрж өсөн бага насаа өнгөрүүлсэн, ажил амьдарлынхаа гарааг эхэлсэн, мөн уугуул нутагтаа элэгтэй олон хүмүүс бодь суварга босгох үйл ажиллагаанд сэтгэл зүтгэлээрээ оролцсон байна. Суваргын нээлт жилдээ ганц болдог сумын наадмын дайтай хөл хөлөлгөөн, хөгжил цэнгэлтэй өргөн сайхан болжээ.  Морин хуурын хос чавхдсанд  урт дуу эгшиглүүлэн хүчит бөхчүүд уран мэхээ уралдуулан  хурдан морьдын хорхойтнууд соёолонгийн тоосон дунд баясцгаан халуун хөлсөөр нь духандаа адис авах гэж өрсөлдсөн энэ үйл явдал Бугатынхныг үнэхээр баярлууллаа. Ийнхүү нутгийн уугуул иргэдийнхээ хандив дэмжлэгээр настан буурлууд  мэгзмээ уншин гороолж, дунд залуу үеийнхэн ажил, амьдралынхаа өөдрөг сайхныг даатган зальбарах, хүүхэд өсвөр үеийнхэн ахмад үеийнхээ шүтэн дээдэлж ирсэн зан үйлийг өвлөн авах таатай боломжтой болоод байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж