Шүлхийгээс сэргийлж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Шүлхийгээс сэргийлж байна

Малын гоц халдварт өвчин зарим аймагт гарсантай холбогдуулан түүнээс сэргийлэх арга хэмжээг аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу зохион байгуулж байна.

Юуны өмнө орон нутагтаа гаднын, ялангуяа Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгаас явуулын мал дамжин өнгөрүүлэх, худалдан авчрах зэргээр шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарлав. Мөн үйл ажиллагаа явуулдаг мал эмнэлэг, үржлийн нэгжүүдээр мал, амьтдад сумдад эрүүл мэндийн үзлэгийг чанартай хийлгэх арга хэмжээ авч байна. Энэ ажлын явц, үр дүн, цаашид хэрэгжүүлэх асуудлын чиглэлийг төлөвлөж Засаг даргын зөвлөлд танилцуулахаар бэлтгэж эхэллээ. Сумдын Засаг дарга нар уг арга хэмжээг зохион байгуулахад мал эмнэлэг, үржлийн нэгжүүдтэйгээ хамтран ажиллаж хамруулбал зохих малыг бүрэн хамруулахыг үүрэг болгожээ. Мөн малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын чанарт аймгийн мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж