Хулгайн анчдыг илрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Хулгайн анчдыг илрүүлнэ

Аймгийн Орхон, Бугат, Сэлэнгэ, Хангал, Сайхан, Хутаг-Өндөр зэрэг сумдын нэлээд  голд хулгайн аргаар загас барих явдал эрчимжиж, тарвага өөхлөн, тааралдсан ан бүхэн хорхойсом болж байгааг харгалзан аймгийн Засаг дарга тодорхой арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн юм.

Аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг “Ан агнуурын тухай хууль”, “Амьтны аймгийн тухай хууль”-ийн хэрэгжилтэд хяналт тавихын зэрэгцээ загасны нөөц бүхий голд зөвшөөрөлгүй болон хууль бусаар загас барих зөрчлийн таслан зогсоох, шалтгаан нөхцөлийг судлан тогтоохоор ажиллуулж байна. Хулгайн анчдыг илрүүлэхээр хийх шалгалтын шатахнууны зарзалд 454,5 мянга гаруй төгрөгийг аймгийн “Байгаль хамгаалах сан”-аас гаргаж мэргэжлийн хяналт, цагдаа, байгаль орчны байгууллага унаагаар хангаж байна. Одоогоор ноцтой зөрчил ажлын хэсгийнхэнтэй тааралдаагүй бөгөөд шалгалтын явцад илэрсэн зөрчилд торгууль, нөхөн төлбөр ногдуулж шаардлагатай зүйлийг хураан худалдан борлуулж орлогыг нь “Байгаль хамгаалах сан”-д оруулна. Мөн загас, ангийн нөөц бүхий сумдын Засаг дарга нар нутаг дэвсгэртээ цагдаа, мэргэжлийн хяналтын төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг томилон аймгийн ажлын хэсэгтэй хамтран ажиллахыг аймгйин Засаг даргын шийдвэрээр үүрэг болгоод байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж