Эрчүүд яагаад хаягддаг вэ? | News.MN

Эрчүүд яагаад хаягддаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Эрчүүд яагаад хаягддаг вэ?

Ямар ч эмэгтэй хүн ирээдүйн хань ижил болох хүнээ сонгохдоо
а. Аав шиг нь хайрлаж халамжилж, итгэж болохуйц, өөрийг нь хэзээд  юунаас ч хамгаалж чадах
б. Сайн амраг
в. Ямар ч үед ойлгож, сонсч, сайн зөвлөгч байж чадах хүнийг  хайдаг.
Оройн хоолонд юу идэх вэ?
Ихэнх залуус маань эхнэр нь л  хоол хийж, хувцас угааж, индүүдэн, гэрээ цэвэрлэж, хүүхдүүдээ болон эр нөхрөө хайр халамжаар дутаалгүй тойлж байх ёстой гэдэг. Хайртай ханьдаа үр хүүхэддээ гараа гарган хоол хийж өгч, энэ бүгдийг хийхдээ бүсгүй хүн өөрөө баяртай байдаг. Гэхдээ залуус маань нэг зүйлийг мартдаг.  .Магадгүй та ажлын хүнд өдрийн  эцэст амрах санаатай найз нөхөдтэйгээ уулзаж стрессээ тайлдаг байх. Эсвэл гэргийгээ хоол  хийх зуур зурагтаа асаагаад сонин гарчигладаг . Харин тантай ялгаагүй өдөржин ажилласаны дараа эхнэр хүн гэрлүүгээ яарч хоолоо оройтуулахгүйг хичээдэг. Эмэгтэй хүн таны төсөөлж байгаагаас  ч их ажил амжуулдгийг та анзаарсан уу? Харин та эхнэртэй хайртай ,түүнийгээ алдахыг хүсэхгүй  бол найз нөхөдтэйгээ гадуур гарахаа хааяа нэг хойшлуулаад эртхэн харьж эхнэртээ хоол хийхэд нь туслаж, ногоогоо арилгаж,  махаа хэрчих эсвэл хоолоо идэж дуусаад компьютер  юм уу зурагт руугаа яарахын оронд аяга таваг  угаахад нь эхнэртээ туслаарай. Эсвэл зүгээр л түүндээ амттай хоол хийж өгсөнд нь талархаад хацар дээр нь үнсээд өдөр ажил дээр болсон явдлаа сонирхуулан ярихад эмэгтэй хүн баярладаг. Хааяа  эхнэр хүүхэддээ хоол хийж  өгч бай. Эсвэл сюрприз болгоод орой хоолоо гадуур идэж болон шүү дээ.

Өөрийгөө битгий гаргуунд нь хая
Энэ  эрчүүдэд ч  хамаатай. Эхнэр л хувцас угааж индүүдэн тавих ёстой мэт аяглаж толбо болсон өмд, энгэр дээрээ хоол  дусаасан майктай гэртээ холхих эсвэл ажлаасаа ирээд цамцаа оймстойгоо таарсан газраа тайлж шидэх нь эхнэрт чинь тийм ч таатай санагдахгүй л болов уу.

Haд руу битгий залга!
Эхнэрээрээ хаана юу хийж байна гэж мөшгүүлэхийн  оронд ажлаа тарахаасаа өмнө “Би одоо ингэсгээд тарлаа. Замаараа Батаатай хажуугийн пабд уулзчихаад оройтолгүй  очно.  Санаа зоволтгүй шүү”  гээд хэлчих юм бол араас чинь байн байн утасдаж шалгаахгүй. Бас хааяа ч болов цайны цагаараа “ Ядарч байна уу чамдаа хайртай шүү. Орой уулзая” гэсэн мессеж гэргийдээ явуулахад л эхнэр чинь бүтэн өдрийн турш сэтгэл хангалуун байж, орой яаж хоол хийнээ гэж бодолгүй, ядарснаа анзааралгүй гэрлүүгээ яарах болно.
Бүсгүйчүүд бүгд таалагдсан залуугынхаа анхаарлын төвд байхыг  хүсдэг.
Удаан хугацааны турш хамт байсан хосууд бие биенээсээ уйдах тохиолдол олон гардаг. Учир нь тэдний амьдрал нэгэн хэвийн болж урьдын сээтэгнэл, догдлол, нэг нэг рүүгээ тэмүүлэх хүсэл нь бага багаар унтарч эхэлдэг. Залуу нь найз бүсгүйгээ/эхнэрээ нэгэнт л минийх болсон юм чинь одоо хаачив л гэж гэх хандлагатай болж нөгөө хамт кино үзэж, салхинд алхах, эхнэртээ сайхан харагдах,  цав заваа хамт хөгжилтэй өнгөрөөх нь багассантай холбоотой байдаг. Тэгээд эрчүүд маань зав гарвал ихэвчлэн найз нөхөдтэйгээ уулзах, анд явах, загасчлахыг  илүүд үзэх болдог. Харин таныг ингэж стрессээ тайлах хооронд эхнэр чинь гэртээ уйдаж   суухын оронд найз хүүхэн рүүгээ залган нэг газар орж,  ярилцаж,  бүжиглэхээр гарах болно. Эхнэр тань таны нүдэнд байдаг л нэг бүсгүй харагддаг болсон байж магад. Гэхдээ тэр таныг анх өөртөө дурлуулж байсан шигээ  өөр залууст хайр татам, энхрий ялдам, бас тачаангүй сайхан харагддаг хэвээрээ гэдгийг битгий мартаарай!
Чөлөөт цагаа өөрийн дураар өнгөрөөх эрхийг нь хүндэтгэ
Хүн л юм хойно өдөр бүр ажил тараад гэрлүүгээ яарч хоолоо хийхийн оронд заримдаа  найз нөхөдтэйгээ уулзан, вино ууж сайхан бүжиглэхийг хүсч  л таараа. “Шөнийн 12 цаг болчлоо яаачив. Ирэх болоогүй юм уу ?” гэхийн оронд “Оройтсон ч байсан тарах дөхөөд хэлээрэй. Очоод авья” эсвэл “Орцонд тосоод угтая” гэж байгаарай. Байнга биш л бол орой үдэш жаахан халамцуу ирхэд нь битггий үг хаяж дургүйцээрэй. Та ч бас найзуудтайгаа уулзахаараа байхуу цай, цэвэр ус, уугаад суухгүй шүү дээ.

Бас нэг зүйлийг хэлэхэд хайртай бүсгүйдээ урьдын адил сайхан, хайр татам гэдгийг нь хэлж, сайхан хоол хийдэг гэх зэргээр урмын үг хайрлаж байгаарай.  1-2 кг жин нэмээ л биз. Гэхдээ гэргий тань 10 сар хэвлийдээ тээж, хүүхдийг тань төрүүлж,  шөнөөөр нойроо хугаслан байж  өсгөж байгаа хүн шүү гэдгийг бүү мартаарай!
Хэн хэндээ хүлээцтэй хандаж, нэгнээ нэгнээ хайрлаж халамжилж, ойлгож байж л гэр бүл удаан оршин  тогтдог.
Бусдыг хайрлаж байж бусдаар хайрлуулдаг, өгөхийн хирээр буцаан авдаг гэдгийг манай охид залуус надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

Асуултсамбар.сом

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

game over 2010-09-20 202.170.81.170

yostoi vnen

Avatar

asuultsambar .com 2010-09-20 180.149.64.204

asuultsambarcom -d talarhaj baina mash heregtei zuvlemj bichjee amjilt husee

Avatar

asuultsambar .com 2010-09-20 180.149.64.204

asuultsambarcom -d talarhaj baina mash heregtei zuvlemj bichjee amjilt husee

Avatar

Huuhduudee hairtai ... 2010-09-20 180.149.64.204

Huuhduuddee hairtaigaa tedendee batlah shalgarsan arga bol eejiig ni hairlan deedlen hundleh yavdal gej suut uhaanhuud aildsaniig mongol erchuud bainga sanaj heregjuulj chadval ail geriin az jargal duuren saihan amidrah bolnoo amjilt husee

Avatar

erchuud yaagaad hayagddag ve 2010-09-20 180.149.64.204

End bichigdsen amarhan hiichih zuiluudiig sanaachlah uhaan baihgui uchraas ehnertee hayagddag baigaa medtugei

Avatar

YOUR BABY CAN READ 2010-09-20 180.235.166.180

hello singa -s irsen YOUR BABY CAN READ dvd set zarii shoo english lesson shoo 5 dvds 5 books 1 blackboard 1 pen 1 music cd tei 1 parents guide 0-5 nasnii huuhdiih shooo sonirhuul zalgaarai 99003339

Avatar

nuhurt uguh zuvulguu 2010-09-20 203.91.118.43

ehner chini huuhed gargaad ih yadarch baigaa nuhuriin halamj dutahaar l emegtei hunees tiim aash gardiin yadahdaa huuhdee hohuulehed ni shono hamt bosdog noirmog ch gesen shovoigood suuj baih heregtei biadiim daa Bi lav shunu huuhed uilahad nuhur bosohgui bol booj uhmeer boldog biasan Esvel nadad anhaaral tavihgui bol huuheddee durguitselee ilerhiileh tohioldol baidag l biasan Ehneree l sain tord doo Hair dutaad bianaa naizaa amjilt huuhed hichneen huurhun amidraliin bayar bayasgalan ch gesen emegtei hund zalhah ue zunduu l gardiin shuu

Avatar

saiahn bichjee -d 2010-09-20 203.223.126.190

chamd zovloh ni ehner tani yamar sonin hun be bi l lav 3 nas hurtel ni hohuulsen deg Bas h denduu ih hohuulsen gej boddog l yum gehdee yahav dee minii anhni hairtai huuhed yum chin

Avatar

Sara-s 2010-09-20 202.126.90.14

Saixan bichjee-d emegtei xun xuuxdee xoxuulj bxdaa xuuxdee ulam ixeer xairlaj ter jaaxan amitand ooriinx n xalamj angir uurag n yamar ix xeregteig mederch xair suu 2 zereg iweldeg yum bilee Tiim boloxoor exner chin oor yamar neg zuild setgel dunduur bgaan bish uu Uurlaj xereldexguigeer tewchij bgaad exnertee uramiin saixan uguud xeleed uzeerei Nyalx bietei emegteid noxriinx n xalamj xaluun dulaan tewrelt us agaar shig l xeregtei shuu

kkkk 2010-09-20 202.131.234.245

Shan sanaa bna Ene doorh nuhur yaanaa Ter ehner l joohon tenegduu bnada

Avatar

saihan bichjee 2010-09-20 221.17.226.46

sanaa avahaar saihan niitlel boljee harin nadad neg asuudal bna zuvluguu ugch chadah hun bainuu huugee untuulah ued ehner huuhdee huhuulehgui huuhed huhuuleher bi uuruu ulsuud baidag hunees zulgaagaad yadargaatai geed bh yum tegeheer nuguu huuhed untaj chadahgui charlaad ternees bolj buun heruul heden saihan huuhedtei nbo gej bodoj bsn odoo bol bolii chi mini gej bodoh bolchood bna huuhed bur deer huhuu haramlalaa gej heruul hiih ni husel zuil bish bh

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж