“Киви” хамтлаг хэвлэлийн хурал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

“Киви” хамтлаг хэвлэлийн хурал зарлалаа

“Киви” хамтлагийнхан таван жилийнхээ ойн хүрээнд “Бидний дурлал” хэмээх тав дахь цомгоо худалдаанд гаргаад удаагүй байгаа. Тэдний цомог худалдаанд гарсан даруйдаа “Hi-Fi Mega Store”-ийн борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг 10 цомгийн жагсаалтад багтсаар байгаа юм. Тэгвэл тус хамтлагийнхан шинэ цомгийн баяраа удахгүй хийхээр төлөвлөжээ. Энэ талаараа болон бусад мэдээллийг өгөхөөр энэ сарын 22-нд “Чингис” зочид буудлын таван давхарт 11.00 цагаас хэвлэлийн бага хурал хийх юм байна.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж