Гэрлэлтийн хачирхалтай зан үйл:

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Гэрлэлтийн хачирхалтай зан үйл:

Тарган эхнэр хамгийн үзэсгэлэнтэй
Дэлхий дээр гоо сайхны үнэлэмж газар газар өөр өөр байдаг.  Барууны  орнуудад сүйт бүсгүйчүүд хуримын өдрөөс өмнө гоолиг болж, турахын тулд бөөрөө авахуулдаг байсан бол зарим оронд тарган эмэгтэйг  гоо үзэсгэлэнгийн дээд гэж үздэг аж.  Африкийн Мавритан улсад охидыг 5 настайд нь онцгой үүрэгтэй  асрагч эх рүү явуулдаг байжээ.  Охидыг эрт нөхөрт гаргахын  тулд эхлээд  хөөрхөн болгох хэрэгтэй.  Мавританд зөвхөн тарган эмэгтэй хамгийн  хөөрхөнд тооцогддог тул тэднийг тусгай хоолоор борддог байна.  Леблуа тосгоны  заншил ёсоор охидод өдөрт 2  кг будаа, 5 галлон ямааны сүү хүчээр өгдөг аж.  Охидод бөөлжихийг хатуу хориглодог бөгөөд хэрэв бөөлжвөл дахин  дээрх хэмжээний хоол идүүлдэг байна. Эсэргүүцсэн нэг нь хатуу шийтгэл амсдаг.  Харин хэдэн жилийн өмнө цэргийнхэн улс орныг захирах болсноос хойш энэ ёс бараг үгүй болсон юм. Магадгүй бүсгүйчүүд тэсрэх бөмбөг барьсан алан хядагч этгээдүүдтэй гэрлэхийг хүсээгүй биз ээ.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж