Дэлхийн хамгийн том гутлын дэлгүүр Лондонд

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн том гутлын дэлгүүр Лондонд

Британиас гаралтай их дэлгүүрийн сүлжээ бизнес эрхлэгч Selfridges компани дэлхий дээрх хамгийн том гутлын тасгийг нээжээ. Канадын архитектор Жейми Фобертийн зураг төслөөр бүтээсэн энэхүү гутлын дэлгүүр Лондонд орших бөгөөд 3250 кв.метр талбайтай, Selfridges Shoe Galleries гэх нэртэй гэнэ.

Shoe Galleries дэлгүүрт нийт 120 брэндийн загвар, хийцээрээ ялгагдах 5000 гаруй төрлийн хос гутал худалдаалж байгаагаас 35 цоо шинэ брэнд, мөн зөвхөн тус дэлгүүрт зориулж бүтээсэн 30 гаруй онцгой загварын гуталнууд байгаа ажээ. Түүнчлэн тус дэлгүүрт Christian Louboutin, Jimmy Choo, Chanel, Dior, Prada, Gucci зэрэг дэлхийд алдартай брэндийн 11 тусгай тасаг байгаа гэнэ. Тус бүртээ төрөлжсөн дэлгүүр мэт эдгээр тасагт Chanel гэхэд л Coco Chanel-ын тусгай загвараар тохижуулсан, Christian Louboutin нь улаан хивстэй, эртний франц хэв маяг, донжийг хослуулсан гэрлийн бүрхүүлтэй гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж