Дэлхийн шилдэг брэндийн жагсаалтыг LV тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдэг брэндийн жагсаалтыг LV тэргүүлэв

Загвар хийц, чанар чансаа, өндөр үнэ
гээд үргэлжид олны анхаарлыг татаж байдаг 150 гаруй жилийн түүхтэй
Францын загварын ордон Louis Vuitton дэлхий дээрх хамгийн алдартай,
хамгийн шилдэг брэнд гэнэ. Interbrand компаниас “Best Global Brands”
буюу Дэлхийн шилдэг брэндүүд жагсаалтынхаа 2010 оны топ 100 брэндийг
албан ёсоор зарлахад LV дахин тэргүүлжээ. Дэлхийд данстай олон брэнд нэр
уг жагсаалтад багтсанаас Италийн Gucci 44-т, Hermes 69-т, Tiffany &
Co 76-д, Cartier 77-д, Armani 95-д, харин Burberry жагсаалтын хамгийн
сүүлд буюу 100-р байрт жагссан байна. Түүнчлэн авто үйлдвэрлэгчдээс Ford
50-рт, Volkswagen 55-д, Audi 63-т, Porsche 72-рт тус тус бичигджээ.



С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж