
Үүний дараа есдүгээр сарын 11-нд Торонтогийн олон улсын кино наадам эхэлсэн билээ. Харин энэхүү наадам өчигдөр шилдгүүдээ шалгаруулж, тэргүүн дээд шагналаа олгосон байна.
Уг наадмын тэргүүн дээд шагналыг Британийн нэрт жүжигчин Colin Firth-ын гол дүрийг нь бүтээсэн "King"s Speech" кино хүртжээ.
Уг кино шүүгчдээс өндөр үнэлгээ аван, үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээлээр нэрлэгдсэн байна. Хатан хаан Элизабетын эцгийн тухай өгүүлсэн энэхүү гайхамлтай кино өмнө нь олны өмнө дэлгэгдэж байгаагүй олон сонирхолтой баримтуудыг агуулсан аж. Мөн уг киноны найруулагч Tom Hooper “Уг кино түүхийн бодит үнэнийг хүмүүст дэлгэн харуулсан бүтээл болсон” хэмээн мэдэгджээ.
Мөн уг наадамд Shawn Ku-гийн найруулсан "Beautiful Boy" хэмээх кино өндөр үнэлгээ авчээ. Энэхүү киноны гол үйл явдал нь гэрлсэн хосуудын тухай өгүүлэх ба тэдний амьдралын тухай олон сонирхолтой түүхийг өгүүлдэг байна. Энэ кино шүүгчдийн нэрэмжит шагналын эзэн болсон юм.
Н.Наран