
Урьд өмнө нь зөвхөн мэргэжлийн студи продакшнуудын дунд шилдгийг шалгаруулж ирсэн бол өнгөрсөн оноос сонирхогчид руу хандсан нь залуусыг дэмжиж, хийж бүтээх, өөрийгөө бусдад таниулах, илэрхийлэх боломж олгох зорилготой ажээ. Тиймээс дэлгэцийн бүтээл сонирхдог залуусыг энэхүү уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. Таны бүтээлийг “Mongolian music” хөгжмийн нэвтрүүлгээрээ олны хүртээл болгож, шүүгчдийн шалгуураар оруулсанаар ёслолын өдөр шилдэг нэг бүтээл шалгарах юм байна. Шилдэг бүтээлийг ирэх аравдугаар сарын 17-нд болох “Mongolian music video awards” шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр танилцуулж ивээн тэтгэгчийн шагнал гардуулах ажээ. Та хэрвээ уралдаанд оролцохыг хүсвэл бүтээлээ тус продакшны байранд өөрийн биеэр аваачиж өгөхөөс гадна дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл mongolianmusic@ymail.com хаягаар холбогдож болох юм байна.
Мэдээж сонирхогчдынх хэмээн онцолж байгаа учраас мэргэжлийн өндөр түвшний хийц гэхээсээ илүү сэтгэлгээ, шилдэг өвөрмөц санаа гаргасан бүтээл энэ номинацид өндөр оноо авахыг зохион байгуулагчид онцолж байна. Өөрийн дуртай гадаад, дотоод ямар ч хамтлаг дуучны дуу, хөгжимд клип хийж энэ наадамд оролцох боломжтой аж. Бүтээлийг аравдугаар сарын 10-нийг хүртэл тус продакшны байранд дээр хүлээж авах юм байна.