Энэтхэгт хоёр өдрийн дотор 63 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Энэтхэгт хоёр өдрийн дотор 63 хүн нас барав

Энэтхэгийн баруун хэсэгт бямба гаригаас хойш 63 хүн үер болон хөрсний нурангаас үүдэн амь насаа алдсан хэмээн албаныхан ням гаригт мэдээллээ.

Уттарахад мужийн хамгийн их гамшигт өртсөн дүүргүүдийн нэгнээс албаныхан 5000 орчим хүнийг аюулгүй газар луу нүүлгээд байна гэж Энэтхэгийн аюулын албаны нарийн бичиг Ракеш Кумар CNN-д хэлжээ.

Хүчтэй борооноос болсон үерийн гамшиг нь замыг боож, цахилгаан эрчим хүчийг салгасан гэж тэрээр хэллээ. Мөн Уттарахадын томоохон голууд аюулын түвшингээс давж гарав.

Албаныханы мэдээгээр засгийн газар цэрэг, тусламжийн багыг дуудан аврах үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Тус бүс нутгийн бүх сургууль, коллежууд дараагийн гурав хоногын турш хаалгаа барина.

Бямба гаригаас хойш нас барсан хүмүүсийн ихэнх нь байшинд дарагдан, хөрсний нуранги болон живж нас барсан байна.

Нас барагсдын тоо мөн нэмэгдэх хандлагатай байна.

Дараагийн 24 цагт Уттарахадын хөрш нутаг Уттар Парадешид бас хүчтэй бороо орно гэж Энэтхэгийн цаг агаарын газар үзэж байна.

Жил бүрийн борооны улирлаар Энэтхэгт хэдэн зуун хүн нас бардаг юм.

Энэ жилийн зуравдугаар сараас хойш Энэтхэг даяар бороотой холбоотой нас барсан хүний тоо 800 орчим байна хэмээн байгаль орчны яамнаас Пүрэв гаригт мэдээлэв.

Б.Билгүүн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж