Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Эмнэлэгт хүн бууджээ

Франц болон Швейцарьтай хиллэдэг Германы хилийн заагийн ойролцоо орших Лоерах хотод автомат буугаар зэвсэглэсэн нэгэн эмэгтэй эмнэлэгт дайран орж хүмүүс рүү буудаж нэг хүнийг алсан хэрэг өнгөрсөн ням гарагт гарсан байна. Цагдаагийн офицер ч мөн энэ будлагад өртөн шархадсан бөгөөд дайрагч эмэгтэйг цагдаагийнханд буудуулж алагдсан байна. Цагдаагийнхны хэлснээр бол эмнэлгийн эсрэг талд байрдах нэгэн байшин мөн дэлбэрсэн бөгөөд тэнд насанд хүрсэн эрэгтэй болон нэг хүүхдийн цогцос олдсон байна. Энэ дэлэбэрэлтийг эмнэлэг рүү дайрсан эмэгтэй үйлдсэн байх магадлалтай гэж цагдаагийнхан үзэж байгаа аж.  Одоогоор шархадсан офицерийн бие сайнгүй байгаа гэж ВВС мэдээлж байна.

                        М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж