LG электрониксийн гүйцэтгэх захирал солигдов

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

LG электрониксийн гүйцэтгэх захирал солигдов

Дэлхийн гуравдахь хамгийн том гар утас үйлдвэрлэгч компани болох LG электроникс гар утасны зах зээлд алдагдал хүлээж буйгаа мэдсэний дараа гүйцэтгэх захиралаа солихоор шийдэв. 

Нам Ёонгийг эх компани болох LG группын захирал Күү Бон-жүүгээр солих шийдвэр гаргажээ. 

Ноён Нам “суларсан үйл ажиллагааны” хариуцлагыг үүрч халагдах санал гаргасан хэмээн LG групп мэдэгджээ.

Nokia бас өөрийн ерөнхий захиралыг солижээ. Уг хоёр компани хоёулаа маш өрсөлдөөнтөй байгаа ухаантай гар утасны зах зээлд дарамтанд байсан аж.

Өнгөрсөн долоо хоногт технологийн менежэр болох Стэфан Элопийг Олли Пекка Калласвугийн оронд ерөнхий захирал болгохоо Финлянд дахь Nokia компани зарлажээ.

Хэд хоногийн дараа, Nokia компаны захирал мөн халагдах хүсэлт гаргав.

Өмнөд Солонгосын  LG электрониксийн орлого жилийн хоёрдугаар хагаст 90%-иар унажээ. Түүний утасны харилцуурын бизнес 120 тэрбум воны алдагдалд орсон.

LG группын олон салбарын гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан туршлагатай Ноён Күү нь энэ оны аравдугаар сарын нэгнээс шинэ ажилдаа орох юм байна.

Б.Билгүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж