Европын валютын сан байгуулахаар хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Европын валютын сан байгуулахаар хэлэлцэж байна

Европын валютын сан байгуулахаар ярилцаж байгаа. Ийм байгууллага Европын хүрээнд байгуулж болох хэдий ч хэрвээ ямархуу үүрэгтэй, бүтэцтэй, юу хийх вэ гэдэг нь одоогоор төдийлөн тодорхой бус байна. Одоогоор зөвхөн Европын улс төрийн зүтгэлтнүүдийн хэлж ярьж байгаа зүйлс, мэдэгдлүүдээс энэ  талаар зарим ойлголт авч болохоор байна. Ер н бол ч ийм олон улсын сан байгуулах бэлэн загвар байгаа. Тэр нь Олон улсын валютын сан /ОУВС/ юм.

ЕВС-ын зорилго нь гишүүн улс нь санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орвол хүндрэлээс гарахад н туслах гол хүндрэлээс сэргийлэх зорилготой байх юм.
Мөн уг байгууллага нь өргөн хүрээг хамарч үйл ажиллагаа явуулах болно. Энэ талаар Люксембургын ерөнхий сайд бөгөөд Европын холбооны гишүүн орнуудын санхүүгийн сайд нараас бүрдсэн Еврогрупп-ын дарга Jean-Claude Juncker “ЕВС нь шаардлага гарсан үед Грек-маягын асуудлыг зохицуулах шийдэл гэж ойлгож болохгүй. Харин түүнээс өргөн хүрээнд, дан ганц нэг улсыг биш харин еврозоныг бүхэлд нь хамгаалах чиг үүрэгтэй байх ёстой” гэж мэдэгдсэн.
Тандалт судалгаа хийж, аврах ажиллагаа явуулах нь ОУВС-ын хийдэг зүйл. Энэ байгууллага гишүүн улсуудынхаа эдийн засаг, санхүүгийн эрүүл байдлыг цаг ямагт хянаж байдаг ба жилд нэг удаа хяналт хийдэг. Гэсэн ч ОУВС-ын хяналтад зохих ёсны “шүд” байхгүй. ОУВС улс орнуудыг хүчилдэг гэж шүүмжлэгддэг хэдий ч гагцхүү тухайн орон зээллэг авах гэж байгаа үед л ОУВС арга хэмжээгээ шахаж хэрэгжүүлүүлэх боломжтой болдог.
Грекийн хямралаас харвал Европын холбоо мониторингоо тийм ч сайн хийж чадаагүй бололтой. Европын холбооны гишүүн бусад улсууд Грекийн санхүүгийн шийдэлд нөлөө үзүүлэх боломжгүй байснаар барахгүй тэд Грек Засгийн газраа солих гэж байгаа гэдгийг ч урьдчилан мэдээгүй.
ОУВС-ын Европ хувилбар хэрвээ байгуулагдвал хөндлөнгийн мониторингийг хүчтэй хийдэг байх ёстой гэж Герман улс үзэж байна. Одоо байгаа санхүүгийн бодлогуудыг нарийн чанд хэрэгжүүлэхээс гадна, эдийн засаг нь хэвийн байгаа үед Засгийн газар ямар хэмжээний зээл авч болох вэ гэдэгт хязгаарлалт тавих ёстой гэж Германы сангийн сайд Wolfgang Schauble үзэж байна.
Энэ санаа, бодит байдал болон хэрэгжиж, талууд санал нэгдэн ийм байгууллага байгуултал олон жил болох болно. Гэсэн хэдий ч эрт орой хэзээ боловч Европын холбоо дахин санхүүгийн хямралтай учрах бөгөөд тэр цагт ЕВС европын санхүүгийн гал унтраагч болсон байж магадгүй юм.

Т.Ариунсанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж