Амьдаръяа гэвч амьдарч болохгүй
Өнөөдөр нь маргаашийг хүлээх
Өдөр хоногуудын аль нэгэнд нь
Хүрз жоотуугаар газар ухаад
Хүйтэн хөрсөнд булах байхдаа намайг
*** *** *** *** ***
Мэдээж хүн бүхэн над
шиг пессимист байна гэж юу байхав. Хэдэн буурлууд маань сайхан гэж хэлж
болохгүй ч *боломжийн* тохьтой амьдардаг юм байна лээ.
Нэг
жижиг өрөөнд 2-3уулаа амьдарна. Анзаархад зарим нэг өрөө нь зурагттай,
зарим нэг нь зурагтгүй. Миний бодлоор тэтгэвэр тэтгэмжээ авхаараа магад
хот явах нэгэнд нь ийм ч юм, тийм ч юм гэж захьдаг байх. Тэтгэврээ аваад
дээрээс нь улсын байранд үнэгүй, өдрийн 1400 төгрөгний хоолны төсөвтэй,
эмчилгээ үйлчилгээ, асаргаа сувилгаа бүгд үнэгүй болхоор надад бол
хотын захад даарч бээрч яваа зарим нэгнээс хавьгүй илүү санагдсан, тийм
болхоороо л *БОЛОМЖИЙН* гээд хэлчихлээ уучлаарай.