Буддагийн ёсонд сэтгэлийг үзэхүй

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Буддагийн ёсонд сэтгэлийг үзэхүй

Шашин үндэслэгчдийн
дотроос гагцхүү Будда л (нийтээр заншсан нэр томъёо ёсоор түүнийг хэрэв шашин
үндэслэгч хзмээн нэрлэх юм бол) өөрийгөө ариун явдалт эгэл хүнээс огтхон ч
ялгаж үздэггүй цорын ганц багш мөн болой. Харин бусад багш нар болохоор
өөрийгөө нэг бол тэнгэр бурхан мөн, эсхүл түүний аль нэгэн дүр хувилгаан буюу
Эрхэт тэнгэрээс шууд заяагдсан  гэдэг.  Будда  бээр эгэл
жирийн  хүн   мөнөөр үл  барам өөрийгөө аливаа нэгэн Тэнгэр
(God) буюу гаднын ямар ч хүчин зүйлийн ивээлийн биелэл бус хэмээнэ. Тэр бээр
өөрийн бүх бясалгал, гэгээрэл, олж хүрсэн бүхнээ чухамхүү хүний чармайлт, хүний
оюуны үр ач чухамдаа мөн хэмээн үзэж авай. Ер нь хүн, зөвхөн хүн л Бурхан
(Будда) болж чадна. Хэрэв хичээнгүйлэн зориглож чармайх ахул хүн бүхэнд
бурхан  болох дотоод чадавхи буй. Будда болбаас эрхэм дээдийн (par
excellence) эгэл хүн юм гэж хэлж   болно. "Хүн  
чанарын" хувьд тэр бээр асар их төгөлдөржсөн тул түүнийг яваандаа нийтийн
шашин шүтлэгт бараг "дээд шидтэн" гэх болжээ.

Буддизм хүнийг эрхэм чухаг дээд гэж үздэг. Хүн өөртөө эзэн болох
бөгөөд хувь тавилангаа шийдэхэд хүнд өөреөс нь илүү дээд зүйл буюу хүчин зүйл
гэж үгүй.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж