Маргаантай асуудлыг шийдэх алхам хийж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Маргаантай асуудлыг шийдэх алхам хийж эхэллээ

ИРЭХ САРЫН 1-НЭЭС ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ НЭМНЭ

НХХЯ-нд өнгөрсөн дө­рөв­­дүгээр сард МҮЭХ, АОЭХ-ноос төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэт­­гэмжийг нэмэгдүүлэх шаард­лага тавь­сан. Энэхүү шаардлагын ха­риуд гурван талт хэлэлцээр хийж, арав­дугаар сарын 1-нээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 ху­виар нэмэхээр болсон би­лээ. Тиймээс цалин, тэтгэ­вэр, тэтгэмжийг 30 хувиар өс­­гөхийн тулд 78.2 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суул­гасан. Үүнд төрийн ал­бан хаагчдын цалингийн нэмэг­дэлд 49.3 тэрбум төг­рөг, тэтгэвэр, тэтгэмжийг нэ­мэг­дүүлэхэд 28.9 тэрбум төг­рөг төсөвлөсөн байна. Харин Засгийн газрын 15-нд бол­сон хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг ирэх сарын 1-нээс эхлэн төсөвт тус­гасаны дагуу 30 хувиар нэмэх шийдвэр гаргаж хэлсэндээ хүрлээ. Харин МҮЭХ цалинг ялгавартай нэмэх саналыг Засгийн газарт дахин хүргүүлэв. Учир нь Төрийн жинхэнэ албан хаагч, Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин их зөрүүтэйгээс болж цалин харьцангуй нэмэгдэнэ. Тиймээс цалинд ялгавартай хандаж, их цалинтай төрийн албан хаагчдын цалинг ба­га нэмэгдүүлэхгүй бол нийг­мийн шударга бус хуваа­рилалт явагдана гэж тэд үзэж байгаа юм. Гэ­тэл Нийгмийн хамгаалал, хө­дөл­мөрийн сайд Т.Ганди дээрх шаардлагад “Дунджаар тө­рийн албан хаагчдын цалин 24.3 хувь нэмэгдэхэд том зөрүү гарахгүй. МҮЭХ-ноос тавьж буй шаард­лагыг хүлээн авахад учир дутагдалтай. Хэрэв тө­рийн үйлчилгээний албан хаагч­дын цалинг үүнээс илүү нэмбэл хө­дөлмө­рийн  хуваарилалтыг шууд үгүйсгэсэн болно” гэ­сэн хариулт өгсөөр байгаа юм. Үүнээс гадна МҮЭХ-ноос өнгөрсөн баасан гарагт Зас­гийн газарт дахин шинэ шаард­лага хүргүүлсэн. Энэ­хүү шаардлагад Засгийн газ­раас Оюутолгой болон Таван­толгойн ордуудад хэч­нээн монгол ажилчин, ямар ажил хийхийг ил тод зарла гэжээ. Шаардлагын хариуг ирэх сарын 14 гэхэд өгөхгүй бол МҮЭХ, ажилгүй байгаа за­луустай хамтран тэмцэл хий­хээ мэдэгдсэн юм.

ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд тэргүүтэй тө­лөөлөгчид 13-15-ны өдөр БНХАУ-ын Тяньжин хотод болсон “Зуны Давос 2010”-д оролцсон. Энэ удаагийн хөрөнгө оруу­лалтын чуулга уулзалт “Тогтвортой хөгжилд хөрөнгө оруулах нь” сэдвийн дор бол­сон юм. Чуулга уулзалтын үеэр дэлхийн санхүү, эдийн засгийн хям­ра­лын дараах үед олон улсын эдийн засгийн өсөл­тийг хангах, түүнчлэн дэл­­хийн уур амьсгалын өөрч­­лөлттэй тэмцэх нөөц бо­­ломж, “ногоон хөрөнгө оруу­­лалт”-ыг дэмжих талаар төр засгийн тэргүүнүүд,олон улсын хөрөнгө оруулагчид, бизнесийн төлөөлөгчид, суд­лаач нар санал солилцсон юм. Монголын төлөөлөгчид энэ үеэр БНХАУ-ын удирдах ал­баныхантай уулзаж улс төр, худалдаа, эдийн засгийн хам­тын ажиллагаа, дэд бүтэц, уул уурхай, зам тээвэр, соёл, хүмүүнлэгийн болон спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцсан байна.

ҮХМЭЛ ХӨРӨНГӨ БИЙ БОЛЖ БУЙГ САНУУЛАВ

“Өмчийн эрх ба эдийн зас­гийн өсөлт” сэдвээр АНУ-ын Олон улсын хөгжлийн агент­лаг, Мянганы сорилтын сангаас өнгөрсөн пүрэв гарагт сургалт зохион байгуулав. Сур­галтаар монголчууд хө­рөнгийг эдийн засгийн эр­гэл­тэд оруулах талаар огт бод­доггүй. Тиймээс Монгол Улс даяар үхмэл хөрөнгө бий болсон гэсэн гаргалгаанд хүр­сэн юм. Манай улсын хэм­жээнд сая орчим үл хөдлөх хөрөнгө бүртгэгдсэн байх ёстой судалгаа байдаг ч одоо­гоор 360-370 мянга нь л ал­бан ёсоор бүртгэгдсэн бай­даг аж. Харин энэ  нь Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар болон ка­дастрын  байгууллагууд харил­цан уялдаагүй ажилладаг гэд­гийг баталж байгаа тухай олон улсын мэргэжилтнүүд са­нуулсан юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН БОНД АРИЛЖААЛАГДАВ

Засгийн газар төрийн ал­­бан хаагчдыг орон сууц­­­жуулах хөтөлбөрийг хэ­рэг­жүүлэх зорилгоор бо­гино хугацаатай бонд гар­гаж байгаа. Энэхүү үнэт цаас­ны арилжаа өнгөрсөн баа­сан гарагт Монголын Хөрөн­гийн бирж дээр болов. Зас­гийн газрын 30 тэрбум төгрөгийн бонд 365 хоногийн хугацаатай, жилийн 7.5 ху­вийн хүүтэй, нэг бүр нь 10 сая төгрөгийн өртөгтэйгөөр арил­жаалагдсан байна.

НҮҮРСНИЙ ҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨХ САНАЛ ТАВИВ

ЭБЭХ-ний сайд, албадын дарга нар өнгөрсөн баасан га­рагт нүүрс олборлогч уур­хайдын удирдлага, эрчим хүчний салбарынхантай зөв­­лөлдлөө. Эрчим хүч­ний нүүрсний ихэнхийг олбор­ло­дог уурхайнууд болох Багануур, Шивээ-Овоогийн уур­хай улсын үйлдвэрийн газар хэлбэрээр ажилладаг учир хөрөнгө оруулалт ба­раг хийдэггүй байсан. Ха­рин энэ жилээс эхлэн тодор­хой хэмжээний хөрөнгө оруу­лалт хийх болсныг уур­хайн удирдлагууд  дэм­жиж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн. Мөн энэ үеэр нүүрс олборлогч компа­ниу­дын төлөөлөл хамгийн их тул­гамддаг асуудал болох нүүрсний үнэ ханшийн талаар са­нуулсан. Нүүрсний үнийг тогтвортой барих бодлогыг Засгийн газар хэрэгжүүлдгээс болж уурхайнууд өр, авлагын асуудалд ордог аж. Тиймээс түлшний салбарт үнэ чөлөө­лөх асуудлыг даруйхан ший­дэхийг хүссэн юм. Үүнээс гад­на Шарын голын уурхай энэ жил Дархан-Уул, Сэлэнгэ аймгын нүүрсний хэрэгцээг ол­борлож чадахгүйгээ сал­барын сайддаа дуулгасан юм.  Харин энэхүү хүсэл­тийн хариуд эр­дэс баялаг, эр­чим хүчний сайд Д.Зо­ригт нүүрсний үнийг шат да­раатайгаар нэмэг­дүүлэхээр болс­ныг мэдэгдэж, ирэх сард уурхайнуудад олгох татаасын асуудлаар Засгийн газарт санал оруулна хэмээсэн.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж