
Наймдугаар сарыг дуустал гурван сарын хугацаанд RIM компанийн цэвэр ашиг 796,7 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилийн 475,6 саятай харьцуулахад огцом өссөн үзүүлэлт юм. Харин орлогын хэмжээ жилийн өмнөх мөн үетэй харьцуулбал 31 хувиар өсч, 4,62 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Харин зах зээлийн шинжээчид компанийн орлогын дүнг 4,47 тэрбум ам.доллар хэмээн урьдчилан дүгнэж байсан юм.
С.Цэлмэг