Ерөнхийлөгч хотын замд “түгжрэв”

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч хотын замд “түгжрэв”

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зам хаалгаж хөдөлгөөнд саад учруулахгүйгээ мэдэгдэн хамгаалалтын машинуудын хамт жирийн зорчигчийн нэгэн адил явж байхаар болсон. Тэрбээр нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл бэрхшээлийн зах зухаас мэдрээд эхэлжээ.

Баасан гаригийн орой 18.00 цагаас эхлэх байсан “Балдорж” сангийн шагнал гардуулах ёслолд тэрбээр 40 минут хоцорч морилсон нь замын түгжрэлээс болсон аж. “Уучлаарай, замын түгжрэлд ороод” гэсээр тэрбээр гаднаас орж ирсэн юм. Арга хэмжээ ч түүнийг ирсний дараа эхлэв.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж