“Титэм үг бол миний ярилцлага”

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

“Титэм үг бол миний ярилцлага”

Сэтгүүл зүйн дээд шагнал “Балдорж” сангийн шагнал гардуулах ёслолд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар хүрэлцэн ирсэн юм. Хэвлэлийнхний сонирхлыг хамгийн их татсан хүн нь мэдээж Ерөнхийлөгч асан Н.Багабанди байв. Эвийг нь тааруулж байгаад түүнээс үг унагах, болж өгвөл ярилцлага авах цаг тохирохоор түүнийг сэтгүүлчид анаж байлаа.

Гэвч тэрбээр очсон сэтгүүлч бүрийн амыг хэдхэн үгээр таглаж байсан юм. “Би одоо ярихгүй бичиж байгаа. “Титэм үг” бол миний ярилцлага юм. Миний хэлж ярих гэсэн болгон түүгээр илэрч байгаа” гэсэн эелдэгхэн үгээр сэтгүүлчдийн амыг тагласаар үйл ажиллагааг өндөрлүүлэв. Ерөнхийлөгч асан сүүлийн үед нэлээд өнгө засч, өмнөхөөсөө залуухан харагдах болсныг тэнд цугларагсад гайхаж байлаа. Нэг сэтгүүлч бүр “Н.Багабанди гуай гучтай хархүү шиг гялалзаж байх шив” гэсэн нь үнэнээс нэг их хол зөрөөгүй үг байв.

                                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж