
Үүнтэй харьцуулахад одоогийн байдлаар Их Британид нэг литр бензин 1.68 ам.доллар байгаа юм. Бензин, газрын тос гаднаас худалдан авахад нь Иранд эдийн засгийн хориг тавьж болзошгүй байгаа юм. Тегераныг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөр хөөцөлдөж байна гэж Вашингтон буруутган Исламын Бүгд Найрамдах улсын эсрэг хатуу хориг тавих хэрэгтэй гэж холбоотнууддаа уриалаад байгаа юм.
Цөмийн зэвсгээр хөөцөлдөж байна гэж буруутгаж байгааг Тегеран үгүйсгэж, цөмийн байгууламжуудаа энхийн зориулалтаар ашиглах болно гэж мэдэгдэж байгаа юм. Энэхүү маргаантай цөмийн хөтөлбөрөөс нь болоод НҮБ-ын тэргүүтэй олон тооны улс орнууд Ирантай харилцах эдийн засгийн харилцаагаа чангатгахаар төлөвлөж байна. АНУ шахалт үзүүлсний улмаас ‘Vitol’, ‘Glencore’, ‘Trafigura’ зэрэг томоохон компаниуд өнгөрсөн долоо хоногоос Иранд шатахуун нийлүүлэхээ зогсоолоо гэж Financial Times сэтгүүлд мэдээлсэн байна.
Ираны түлшний удирдах хорооны дарга гернерал Mohammad Rouyanian орон нутгийн байгууллагууддаа дээрх түлшний хуваарилалтыг гурван сарын хугацаатай мөрдөх болно гэж мэдэгдсэн хэдий ч шаардлага гарсан тохиолдолд үргэлжлүүлэн мөрдөж магадгүй юм байна. Иран өдөрт 65 сая литр бензин хэрэглэдэг бөгөөд үүнийхээ гуравны нэгийг гадаадаас импортолж авдаг юм байна.
Эдийн засгийн хоригийн эсрэг арга хэмжээний хүрээнд дотооддоо үйлдвэрлэх бензиний хэмжээг өдөрт 13 сая литрээр нэмэх болно гэж Ираны Газрын тосны сайд мэдэгдсэн байна. Иран улс эдийн засагтаа, ялангуяа, өргөн хэрэглээний хүнс, шатахуунд засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Өнгөрсөн долоо хоногт Ираны парламент засгийн газраас олгох гэж байгаа 20 тэрбум ам долларын дэмжлэгийг зогсоох шийд гаргасан байна.
Т.Ариунсанаа