Сараа “Хаан” банктай хаа ч цуг

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Сараа “Хаан” банктай хаа ч цуг

Зууны манлай поп дуучин Б.Сарантуяа  аравдугаар сарын 25,26-нд болох хөгжмийн зохиолч  Л.Балхжавын тоглолтод шинэхэн уран бүтээлээ толилуулах гээд завгүй яваа аж. Мөн тэрбээр аравдугаар сарын 22-нд “Харанга” хамтлагийнхантай “Хаан” банкны шугамаар Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуддаа зориулж  ая дуугаа үнэ төлбөргүй хүргэх гэж байгаа билээ. Дашрамд сонирхуулахад “Хаан” банкны захирал солигдон поп хатагтайтай хийсэн гэрээний хугацаа дуусч, гэрээгээ цуцалж байгаа гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон.

Харин  энэ талаар дуучин Б.Сарантуяагаас тодруулахад “Бид нар аль хэдийн гэрээгээ сунгасан шүү дээ. Дуусах эсэхийг зөвхөн хоёр тал шийддэг болохоос нэг тал шийддэггүй. Харилцан ашигтай ажилладаг учраас би дууссан ч дуусаагүй ч ийм тийм гэхгүй ээ. Монголын тэргүүний банкны нэгтэй  нь хамтран ажилладагтаа сэтгэл хангалуун байдаг. Миний амьдрал уран бүтээлд байнга түшиг тулгуур болж байдаг. Монголын ард түмэн маань ч гэсэн Сараадаа итгэх байлгүй дээ. Хаа ч явсан “Хаан” банк маш олон салбар үйлчлүүлэгчтэй байдаг. Энэ бүхэн юуг хэлж байна вэ гэхээр ард түмэн энэ банкинд итгэж байна гэсэн үг юм. Ард түмэн итгэж байгаа юм чинь Сараа бүр ч их итгэнэ шүү дээ” гэв. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж