ОПЕК-ийн төлөөлөгч газрын тос олборлолтоо өөрчлөхгүй гэж мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

ОПЕК-ийн төлөөлөгч газрын тос олборлолтоо өөрчлөхгүй гэж мэдэгдлээ

ОПЕК-ийн уулзалтад оролцож байгаа төлөөлөгч, сайд нар газрын тосны гарцыг өөрчлөхгүй байхаар шийдвэрлэх гэж байна гэж Австрийн Вена хотоос “Ассошиетэд Пресс” агентлаг лхагва гаригт мэдэгдлээ. ОПЕК гишүүн орнуудынхаа газрын тосны үйлдвэрлэлтийн хэмжээг 2008 оны арванхоёрдугаар сараас хойш өөрчлөөгүй байгаа юм. 2008 оны дундуур нэг баррел газрын тос 30 ам доллар хүрч унаад байсныг өөрчлөх зорилгоор 2008 оны арванхоёрдугаар сард чуулан нэг өдөрт нийлүүлэх газрын тосны гарцаа 4.2 сая торхоор бууруулах шийд гарсны дараа нэг торх газрын тосны үнэ 150 ам доллар хүрч өсч байсан юм.

Нэрээ нууцлахыг хүссэн уг төлөөлөгч, энэ уулзалтын үеэр газрын тосны нийлүүлэлтийг танахгүй хэдий ч зарим гишүүн орнууд өдөрт бараг хоёр сая баррелиар хэмжээнээсээ илүү нийлүүлж байгааг зогсоох нь зүйтэй гэсэн саналтай байгаа талаар дурдсан. Илүү нийлүүлэлттэйгээ нийлээд ОПЕК-ын орнууд өнөөдрийн байдлаар өдөрт 27 сая баррел түүхий газрын тос дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа юм байна.

Т.Ариунсанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж