
Их британичууд АНУ, Герман, Бельгийн уусан дарсыг нийлүүлсэнтэй дүйцэхүйц хэмжээний дарс уудаг гэсэн статистик байдаг. “Британичууд 300 гаруй жил оргилуун дарс ууж байгаа. Тиймээс хямрал тохиолдсон ч тэд дарсаа хаяхгүй” гэж Францын Шампан дарсны товчооны ерөнхийлөгч Francoise Peretti ярьж байна.
Америк руу экспортлосон дарсны хэмжээ бараг 30 хувиар буурсан бол, АНУ, Германы дарс худалдан авалт 1990-ээд оны эхэн үеэс хойших хугацааны хамгийн бага төвшинд хүрч буурсан байна. Дарсны экспорт өнгөрсөн жил 28 хувиар буурч орлого нь 1.6 тэрбум ам доллар болсон гэж хоёрдугаар сард Франц мэдэгдсэн. Шампан дарс нь Францын умардад байдаг Шампан гэдэг нэртэй мужид үйлдвэрлэдэг бөгөөд Францын өөр нутагт болон өөр улс оронд үйлдвэрлэсэн оргилуун дарсыг ижил нэртэйгээр зарж борлуулахыг хориглодог юм байна.
Т.Ариунсанаа