Их Британид бензиний үнэ өсч байна

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Их Британид бензиний үнэ өсч байна

Их Британид бензиний үнэ тэнгэрт ихэсч нэг литр бензин 1.2 паунд /Монгол төгрөгөөр ойролцоогоор 2581.2 төгрөг/ хүрч болзошгүй байна гэж “Би Би Си” агентлаг Лондонгоос мэдээллээ.  Одоогийн байдлаар англид нэг литр бензиний үнэ 1.15 паунд байгаа юм байна.
Бензиний бөөний худалдааны үнэ өссөн нь түгээлтийн үнэ ийнхүү өсөхөд нөлөөллөө гэж үзэж байна. Жолооч нарын эрхийг хамгаалах байгууллагууд Сангийн сайд Alistair Darling-д хандаж энэ оны дөрөвдүгээр сараас бензинд гурван пенсийн татвар нэмэгдүүлж оногдуулах гэж байгааг хойшлуулахыг уриалж байна. Бензиний татварыг нэмэгдүүлбэл инфляци улам өсөхөд нөлөөлж болзошгүй гэж үзэж байна.
Өнгөрсөн сард бензиний бөөний үнийг 17 хувиар нэмсэн. Гэхдээ энэ бөгөөд нэмэгдсэн үнээр нийлүүлсэн бензинийг одоогоор шатахуун түгээх газруудаар жижиглэнгээр зарж эхлээгүй байгаа юм. Хэрвээ зарж эхэлбэл тэр үед нэг литр шатахууны үнэ 1.2 паунд хүрч болзошгүй байгаа юм байна.
Өмнө нь Их Британид бензини 2008 оны зун литр бензин 1.2 паунд хүрсэнч байсан. Тэр үед нэг баррел нефьтийн үнэ 147 ам доллар хүрч байсан юм. Харин одоо нэг баррел нефьтийн үнэ 80 ам доллараас хэтрэхгүй үнэтэй байгаа.
Английн парламентын гишүүн, бизнесийн хорооны гишүүн Lindsay Hoyle “Түүхий нефьтийн үнэ энэ жил өссөн. Гэхдээ бензиний үнийг ингэж өсгөх хэмжээнд хүрээгүй. Шатахууны компаниуд эрх зүйн хүрээнд жолооч нарыг дээрэмдэж байна” гэж Английн өдөр тутмын ‘Dayly telegraph’ сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Тэрээр одоо үүнийг бас “жинхэнэ шившигтэй явдал” гэж нэрлэсэн.
Судлаачид Англид бензин ийм үнэтэй байгааг английн стерлингийн ам.доллартай харьцах ханш унасан, газрын тос боловсруулалтын зардал өссөн зэрэгтэй холбон үзэж байна. Европт газрын тос боловсруулах байгууламж байдаггүй нь ийнхүү үнэ нэмэгдэхэд нөлөөлж байна гэж зарим нь бас үзэж байгаа. Мөн бензиний үнийг өсгөхгүй байлгахын тулд газрын тос боловсруулагчид боловсруулах арга барил, зардлаа эргэн харах хэрэгтэй байна гэж мэдэгдэж байна.

Т.Ариунсанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж