Д.Дэмбэрэл шав тавих ёслолд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Д.Дэмбэрэл шав тавих ёслолд оролцлоо

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл орон нутагт ажиллаж байна. Энэсарын 21-нийг хүртэл Буянт, Манхан, Дуут, Жаргалант сумдад ажиллаж, цаг үеийн ажлын явцтай танилцах юм. Тэрбээр  яг одоо Ховд-Манхан чиглэлийн хатуу хучилттай авто замын шав тавих ёслолд оролцож байна.  Монгол Улсын Засгийн газар нь  БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баруун босоо тэнхлэгийн хатуу хучилттай Ховд-Манхан чиглэлийн 85.3 км хатуу авто замыг барихаар төлөвлөжээ.  Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам ашиглалтад орсноор барааны өртөг буурч, амьжиргаа тодорхой хэмжээгээр дээшилнэ гэж нутгийн иргэд ам сайтай байна. Мөн энэ өдөр Манхан сумын иргэдтэй уулзах бөгөөд маргааш Дуут сумын орон нутгийн удирдлага, ард иргэдтэй уулзалт хийх аж.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж