
Өнгөрсөн баасан гаригт Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтаас “Нарантуул” худалдааны төвд хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй газруудад шалгалт хийжээ. Энэ шалгалтаар хүүхдийн анхаарал татахуйц хямд үнэтэй буюу 2000 төгрөгөөс доош үнээр худалддаг хүнсний бүтээгдэхүүнийг хамруулсан аж. Шалгалтын үеэр эрүүл ахуйн чанар стандарт хангаагүй, хадгалах хугацаа дууссан, хадгалах нөхцөл хангаагүй, орц найрлага нь тодорхойгүй, хүүхдийн эрүүл мэндэд хортой 15-20 нэр төрлийн бүтээгдэхүүн хураан авчээ.
С.Отгон