Багшлах боловсон хүчний нөөц бий

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Багшлах боловсон хүчний нөөц бий

Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 2010-2011 оны хичээлийн жилд 1200 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж, ерөнхий боловсролын 30 сургуульд 23400 гаруй сурагч,  31 цэцэрлэгт  3100 орчим хүүхэд хичээллэж байна. Мөн 6 настай 2160 хүүхэд сургуулийн босгыг алхан оржээ. Аймгийн Боловсрол Соёлын газрын дарга Б.Мөнхжаргал “Энэ жилийн хичээлийн бэлтгэлийг сайтар хангаж, сургууль, цэцэрлэгүүд их болон урсгал засвараа хийж гүйцэтгэсэн. 6 настай сурагчдынхаа бэлтгэлийг хангах, СӨБ-ыг хугацаанд олгох асуудлыг аймгийн боловсрол, соёлын газраас ихээхэн анхаарч, энэ зун 60 гаруй багт нүүдлийн гэр цэцэрлэг ажиллууллаа. Мөн багш нарыг сургалтанд хамруулсан ба сургалтын 11, 12 жилийн тогтолцооны онцлог, ялгаатай тал, уялдаа холбооны талаар бүх багш нартаа сургалт зохион байгуулж, мэдлэг дээшлүүлсэн” гэв. Хичээлийн жилийн эхэнд шинээр төгссөн 192  залуу багш  10 мэргэжлээр сонгон шалгаруулалтанд орсон бөгөөд 57 багш буюу 29 хувь нь шалгалтандаа тэнцэж, ажлын байраар хангагджээ. Аймгийн хэмжээнд багшлах боловсон нөөц хангалттай байгаа бөгөөд  Монгол хэл, Уран зохиол, Гадаад хэл, Биеийн тамир, Түүх, Нийгмийн ухааны багш нар олноор бүртгүүлсэн бол Хими, Биолги, Физиз, Дуу хөгжмийн багш нар дутагдалтай байгаа аж.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж