
Ажилчидтайгаа харилцан тохиролцон, зөвшилцөх замаар цомхотголоо хийх болно гэж мэдэгдэж байна. Ажлын байр цомхотгох гэж байгаагаа зарлахын хажуугаар бизнесээ өргөжүүлэхэд 500 сая еврогийн хөрөнгө оруулалт хийх гэж байгаагаа мэдэгдсэн. “Сиемэнс” групп сүүлийн үед бүхий л салбарууддаа ажлын байрны цомхотгол эрчтэй хийж байгаа бөгөөд одоогоор 23 мянган ажлын байр цомхотгоод байгаа юм байна. “Сиеменс” одоогийн байдлаар дэлхий даяар 400 гаруй мянган ажилтантай бөгөөд гэрлийн ламп, угаалгын машин, эмнэлгийн зураг авах төхөөрөмж, турбин, цөмийн реактор, өндөр хурдны галт тэрэгний үйлдвэрлэл зэрэг олон салбарт үйл ажиллагаагаа явуулж байна.
Т.Ариунсанаа