Эрүүл мэндийн ажилтны бүсчилсэн семинар боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн ажилтны бүсчилсэн семинар боллоо

“Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” бүсчилсэн семинар Сэлэнгэ аймагт боллоо. Энэ удаагийн семинарт Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, тус яамны удир­дах ажилтнууд болон таван аймгийн 50 гаруй эмч мэргэ­жилт­эн оролцсон юм. Эрүүл мэндийн салбар нь бусад сал­бараас онцлог, давуу чанар ихтэй, бусад салбартай зүйрлэшгүй ялгаатай гэд­гийг дэд сайд онцолж байсан. Энэ удаагийн семинарыг “Мянганы сорилтын сан” ивээн тэтгэж байгаа бөгөөд тус сангаас манай улсад 49 сая ам.долларын төслийг санхүүжүүлж байгаа аж. Семинарын нээлтийн үеэр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2009, 2010 онд төгсөн ирсэн залуу эмч нартаа ахмад эмч нар хүндэтгэл үзүүлж, алтан чагнуураа гардуулан өгөх ёслол болж, ЭМ-ийн дэд сайд Ж.Цолмон залуу эмч нарт хандан хувийн алдаа, хариуцлагагүй бай­дал гаргахгүй байхыг анхааруулж, хариуцлагатай ажиллахыг хүслээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж