Алт, мөнгөн бурхнаар оролцож байна

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Алт, мөнгөн бурхнаар оролцож байна

Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн, уран дархан  Жаалын Пүрэв аймгийнхаа соёл, урлагийн өдрүүдийн үзэсгэлэнд өөрийн урласан алт, мөнгөн бурханаар оролцож байна. Түүний цул мөнгөөр урласан дарь-эх бурхан нь 53 сантиметр өндөртэй,3,5 кг мөнгөний орцтой, эрднийн чулуун шигтгээнүүдтэй юм. Алтадсан  “Бурхан багш” бурхан нь түүнээс овор хэмжээнээр бага боловч цутгуураар урлаж алтадсанаараа онцлогтой. Үзэсгэлэнгийн нээлт маргааш 11:00 цагаас Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болох юм.

С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж