Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгууль болов

Дорноговь аймгийн ИТХ-ын XIII тойргийн нөхөн сонгууль өнгөрсөн долоо хоногт боллоо. Нөхөн  сонгуулийн  нэрсийн  жагсаалтад   6101 сонгогч  бичигдсэнээс 3142  сонгогч буюу 51.49 хувь нь сонгуульд саналаа өгч, хуулийн дагуу сонгууль  хүчинтэйд тооцогдлоо. Санал хураалтын дүнгээс үзэхэд Ард­чилсан намаас нэр дэвшигч Замын-Үүд сумын 11 жилийн сургуулийн захирал асан Т.Эрдэнэцэцэг 1582 буюу  50.95 хувийн санал авч намдаа ялалт авчирсан байна. Харин МАХН-аас  нэр дэвшигч  Замын-Үүд дэх Төмөр  замын  өртөөний  ачаа шилжүүлэн  ачих  ангийн цехийн  дарга Г.Цогтбаатар 1519 буюу  48.92 хувийн санал авч удаалжээ. Аймгийн  сонгуулийн  тойргийн хороо энэ удаагийн нөхөн сонгууль ямар нэг будлиан, ноцтой зөрчилгүй  хуулийн хүрээнд болсон гэж үзэж  байгаа  аж. Ийнхүү Дорноговь аймгийн ИТХ  нийт 31 төлөөлөгчийн суудалтайгаас Ардчилсан нам 16, МАХН 13, бие даагч хоёр төлөөлөгчтэй болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж