Вакцинжуулалтанд 5.6 сая төгрөг төсөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Вакцинжуулалтанд 5.6 сая төгрөг төсөвлөжээ

Засаг даргын захи­рамжаар, аймгийн дөрвөн сумдын нутагт гарсан малын шүлхий өвчний улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэ­рэг­лэл тогтоон ажиллаж байна. Тодорхойгүй ху­­­га­цаанд орох гарах хөдөлгөөнд хязгаарлалт хийж, шүлхий өвчний голомт бүхий Чулуунхороот, Чой­балсан, Матад, Булган сумдад хорио цээрийн дэглэм тогтоосон. Мөн томоохон гүүр, гол замд хөдөлгөөнт болон байнгын эргүүлийг хүч нэмэгдүүлэн ажиллуулж байгаа. Өнгөрсөн 10 гаруй хо­ногт шүлхий өвчтэй 470 гаруй бод малыг устгаж, устгалын зур­гаан цэгт дарж булан ариутгал халд­варгүйжүүлэлтийг хийжээ. Дээрх сумдад шүлхий өвчний найман голомт байгаа бөгөөд эдгээрт 15 мянган толгой мал, 88 өрх айл (153 хүн) байгаа мэдээлэл байна. Уг өвчнийг шинж төлөвөөр нь мэр­гэж­лийн байгууллагаас “О” хэвш­лийн  малын гоц халдварт өв­чин гэж оношлоод байна. Дорнод, Сүхбаатар аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж, уг  нөхцөл байдлыг  Засгийн газар тусгайлан авч холбогдох арга хэмжээг шуур­хай авч байна. Эхний ээлжинд Дорнод аймагт 50 сая төгрөгийг ший­дэж өгч, өмнөх шүлхийтэй хол­­боотой хөрөнгө санхүүгийн асууд­­лыг анхаарч, цаашид өвчний голомтыг хумих, улмаар таслан зогсоохтой холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөн аймаг орон нутагт зөвлөн туслах ажлын хэсгийг ажиллуулж байна. Уг ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле ахалж байна. Засгийн газраас 5.6 сая малыг вакцинжуулах хөрөнгийг шийджээ. Манай улс Энэтхэг, ОХУ-аас шүлхийн вакцин авч, хэрэглэж ирсэн бөгөөд  энэ удаад Англи руу дээж явуулаад байгаа гэнэ. Аймгийн онцгой комисс, мал эмнэлэг, холбогдох албаны эмч мэргэжилтнүүд мал доголох, шүлс гоожих зэрэг ямар нэг сөрөг зүйл ажиг­лагдвал сум багдаа яаралтай дуул­гаж, өвчтэй байж болзошгүй малыг тусгаарлахыг зөвлөв. Мөн хашаа хороогоо ариутгах, зээрийн бэлчээр сүрэгтэй малаа ойр­туулахгүй  байж, хараа хяналтаа сайжруулах ёстойг анхаарууллаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж