Цагаан нуурт 60 гаруй галуу үхжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Цагаан нуурт 60 гаруй галуу үхжээ

Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуурт саяхан шувуу олноор үхсэн байна гэсэн мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсийн дэд дарга, дээд ахмад С.Нямбуугаар ахлуулсан Мал эмнэлэг, МХГ, ЭМГ-ын төлөөлөл газар дээр нь очиж, үхсэн шувуудаас дээж авч, шинжилгээнд явуулжээ. Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораториос “Шувууны томуу биш” гэсэн хариу иржээ. Одоо нян судлалын шинжилгээ хийгдэж байгаа юм байна. Тариат сумын Цагаан нуурын орчимд шувууны томуугийн сэжигтэй гэх үндэслэлээр сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын арга хэмжээ аваад байна. Нуурын хойд, урд хэсгээр хоёр баг гарган тандалт шинжилгээ хийлгэж байгаа аж. Нууранд 60 орчим хар галуу үхээд байгаа бөгөөд наймдугаар сарын 29-нөөс хойш шувуу нэмж үхээгүй байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж