Julia Roberts 32 саяын гэрээ хийжээ | News.MN

Julia Roberts 32 саяын гэрээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Julia Roberts 32 саяын гэрээ хийжээ

Холливуудын хамгийн нэр хүндтэй, авьяаслаг жүжигчдийн нэг Julia Roberts зар сурталчилгааны бизнест тун амжилттай ажиллаж байгаа. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сараас Lancome-ийн гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царайгаар сонгогдон ажиллаж байгаа. Мөн Loreal-тай олон сая долларын гэрээ хийн, амжилттай ажилласан.
Өдгөө 42 настай, хоёр хүүхдийн ээж бүсгүй ирэх таван жилийн хугацаанд Lancome-тай хамтран ажиллах гэрээ хийн, гэрээний төлбөрт 32 сая фунт авсан тухай мэдээлжээ. 
Lancome Julia Roberts-той хамтран ажиллаж эхлээд худалдааны орлого нь өмнө байгаагүй ихээр нэмэгдсэн ба цаашдын хамтын ажиллагаа ч үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
Мөн түүний тоглосон “Eat Pray Love”
кино нь “Box Office”-т ашиг орлогоороо дээгүүрт явж байгаа. Тэрбээр гэр
бүлийн амьдралынхаа тухай, ажлын амжилт, шинэ дүр зэрэг олон
сонирхолтой сэдвээр ярилцлага өгсөн байна.
Тэрбээр “Би бусад
хүмүүсийн хувьд алдартай кино од байдаг бол нөхрийнхөө хувьд энгийн
гэрийн эзэгтэй, хүүхдүүдийнх нь ээж. Би ийм байдалдаа дуртай. Тэр хүн
намайг хувь хүн гэдэг үүднээс маань харж, хүлээж авч чаддаг цорын ганц
хүн гэхэд болно. Бид бие биендээ маш их хайртай нь бурхнаас бидэнд
өгсөн том аз завшаан. Бидний хайр гурван хэсэг үүсгэн, гурван хүүхэд
маань мэндэлсэн юм” хэмээн ярьжээ.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-09-19 111.242.14.225

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж