Афганчууд сонгуулиа хийж дууслаа

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Афганчууд сонгуулиа хийж дууслаа

Өнгөрөгч бямба гарагт болсон Афганистаны парламентийн сонгуульд нийт сонгуулийн эрх бүхий афган иргэдийн 40 хувь нь саналаа өгсөн гэж Франс пресс мэдээлж байна. Хэдийгээр сонгуульд оролцохгүй байхыг Талибаны хөдөлгөөнөөс уриалж сонгуулийн үеэр алан хядах ажиллагаа хийхээ сануулж байсан ч өнгөрсөн оны сонгуулийг бодвол энэ жил илүү оролцоотой байсан дүн гарчээ. Үүнд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн талархал илэрхийлж афганчуудын эрэлдхэг зориг,шийдмэг байдлыг өндрөөр үнэлж байгаагаа мэдэгдсэн байна. Афганистаны парламентын доод танхимын 249 суудлын төлөө өрсөлдөхөөр 2500 гаран хүн нэрээ дэвшүүлж өрсөлдсөн бөгөөд 10 сая афган сонгогч нарт зориулан 4632 санал хураах төвүүдийг байгуулсан байна. АФганистаны сонгуулийн үеэр үйлдэгдсэн алан хяпах ажиллагаанаас болж 15 хүн нас барж 50 гаран хүн шархадсан мэдээ гарчээ. Энэ сонгуулийн урьдчилсан дүн ирэх 10-р сарын 8-аас нааш гарахгүй гэж сонгуулийн төв хорооноос нь мэдээлж байгаа гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж