Төв банкуудын мэдээлэл дэлхийн эдийн засагт түлхэц өглөө

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Төв банкуудын мэдээлэл дэлхийн эдийн засагт түлхэц өглөө

Лхагва гаригт АНУ, Японы төв банкууд бодлогын хүүгээ өсгөх бодолгүй байна гэж мэдэнгүүт Азийн санхүүгийн зах зээл дээшээ савлалаа. Мөн Европын хөрөнгийн зах зээлүүд үүдээ нээмэгц Английн тэргүүлэх FTSE 100 индекс 23.15 оноогоор өсч 5,643.58 болсон бол Германы DAX 41.14 оноогоор өсөж 6,012.13 болсон. Францын CAC-40 19.55 оноогоор өсч 3,958.50 болсон байна.

Уолл Стрит нээснийхээ дараа мөн бага зэрэг өсч Доугын /Dow/ фючур \зээлжих эрх\-ууд 15 оноогоор өсч 10,639 болсон бол “Стандарт энд Пүүр”-ын /Standard & Poor/ фючурууд 1.4 оноогоор өсч 1,156.20 болсон байна.
АНУ-ын эдийн засаг сэргэж байгаа дүр төрх харагдаж эхэлж байгаа ч гэсэн одоо супер-доогуур байгаа бодлогын хүүгийн хэмжээгээ цаашид “тодорхой хугацаагаар“ үргэлжлүүлэх болно гэж АНУ-ын Холбооны нөөцийн сангаас мягмар гаригт мэдэгдсэний дараа АНУ-д хувьцаануудын үнэ ханш илт чангарсан юм.
Америкийн холбооныхон нөөцийн сангаас мэдэгдэл хийсний дараахан Японы төв банк зээлийн хөнгөлөлттэй нөхцлөө үргэлжлүүлэх болно хэмээгээд энэ хөтөлбөрт төлөвлөсөн байсан 10 триллион иенийн хэмжээг хоёр дахин өсгөж 20 триллион буюу 221 тэрбум ам.доллар болгон богино хугацааны зээллэгийн хөтөлбөрт зориулах болно гэж мэдэгдсэн. Японы төв банк зээлийн хүүгээ мөн супер-доод хэмжээ буюу 0.1 хувьд байлгаж байгаа юм.
Японы төв банк мэдэгдэл хийсний дараа Токиогийн Nikkei 225 хувьцааны дундаж 125.27 пойнтоор буюу 1.2 хувиар өсч 10,846.98 болсон. Азийн бусад бүсүүдэд мөн өсөлт гарч байна. Тухайлбал Гонгконгийн зах 361.56 оноогоор өсч 21,384.49 болсон бол Өмнөд Солонгосын Kospi 34.85 оноогоор өсч 1,682.86 болсон.
Хятадын гол зах болох Шанхайн индекс 1.9 хувиар өссөн бол Австралийнх 1.2 хувиар өссөн байна. Энэ зуур, ОПЕК-ын газрын тос олборлогчид нийлүүлэлтээ нэмэгдүүлэхгүй гэсэн сургаар газрын тосны үнэ өсч, дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний ханш 57 центээр өсч 82.27 ам доллар болсон байна.

Т.Ариунсанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж