Чилийн ерөнхийлөгч уурхайчдаа эргэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Чилийн ерөнхийлөгч уурхайчдаа эргэнэ

Сар гаруй хугацаанд газрын гүнд хоригдоод байгаа Чилийн уурхайчид эх орныхоо тусгаар тогтнолын 200 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаанд өөрсдийн дуу хоолойг хүргэн төрийн дууллаа дуулах үеэрээ “Чили урт удаан оршин тогтног,чилийн уурхайчид ч урт наслаг” гэсэн уриа хашгирч байжээ. Осол гарсан уурхайн ойролцоо байгуулсан Итгэлийн баазад уурхайчдын гэр бүлийнхэн тэднийхээ гарын үсгээ зурсан төрийн далбааг мандуулсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр бол ням гарагт Чилийн ерөнхийлөгч Пинейра уурхайчын байгаа газар очихоор төлөвлөсөн байна. Уурхайчдыг аврах ажил явагдаж байгаа ч тэднийг газар доорхи хорионоос чөлөөлөх хоолой ирэх 11-р сард л уурхайчдын байгаа газар хүрэх бололтой байгаа юм. Одоогоор хоол хүнс болон хэрэгцээтэй зүйлсийг хүргэж байгаа гурван нарийн хоолойг л тэдэнд хүргэж чадаад байгаа билээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж