
Их Британид айлчлал хийж байгаа Ромын пап ламтан айлчлалынхаа сүүлийн өдөр олон нийтэд зориулсан арга хэмжээний үеэр гарч ирэхдээ даруухан англичуудын өмнө нь огт харж байгаагүй ганган дэгжин хувцастай харагджээ. Ер нь ч одоогийн Пап ламтан дэгжин хувцасладгаараа хэзээнээс алдартай нэгэн бөгөөд түүнийг хамгийн хээнцэр улстөрийн зүтгэлтнүүдийн нэгэнд тооцож байдаг юм. Түүнийг олон нийтийн өмнө гарч ирэх үед Вестминстерийн сүмийн өмнөх талбайд 60 мянга гаран хүн цугласан нь давчуухан зай талбайг хэрээс хэтэртэл нь дүүргэсэн байжээ. Ромын пап Бенедикт Их Британийн шашны зүтгэлтнүүдтэй уулзах үеэрээ Англи болон Ирланд,Уэльсийн хамбөа нарт хандаж шашны сургуулиудад гарч байгаа хүүхдийг садар самуунд уруу татах үйлдлийн эсрэг тэмцэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрээр Их Британийн Ерөнхий сайд Камерон болон түүний орлогч Клегг зэрэг улстөрийн зүтгэлтнүүдийг хүлээн авч уулзсан байна.