
Нийслэлийн цагдаагийн газрын Захиргаа удирдлагын хэлтэс, Ёс журам сахиулах хэлтэс, Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Олон нийттэй харилцах хэлтэс, Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Албадан саатуулах төвийн 130 гаруй алба хаагч өчигдөр Сэлбэ гол дагуу 2.5 км газрын хур хогын цэвэрлэлээ. Уг ажлын хүрээнд цаашид Чингэлтэй, Сонгинохайрхан, Богд Хан, Хатан Туулын хөвөө, орчин тойрныг цэвэрлэх юм байна. Эл цэвэрлэгээнд цагдаагийн алба хаагчид идэвхтэй оролцсон бөгөөд нийслэлчүүдээ ч хур хогноос салах аянд нэгдэхийг уриалж байгаа юм байна.
Н.Түвшин