Нүүр царайгаар шинжихүй

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Нүүр царайгаар шинжихүй

Хүний амьдрал бүхэлдээ өөрийгөө таньж мэдэх урт аялал мэт танд санагддаг уу? Эмч, хөзрын, болон гарын алганы мэргэ, янз бүрийн зурхайн  аль нь ч таныг жинхэнээр  чинь тодорхойлж чадахгүй. Харин таны туршиж үзээгүй ганц л арга бий. Тэр бол толинд өөрийгөө харах.  
Хүний гадаад төрх, нүдний өнгө, хамрын хэлбэр, хурууны уртаар тухайн хүний хэн бэ гэдгийг хэлж болно. Өөрийнхөө тухай илүү ихийг олж мэдэхийг хүсвэл од гарагийн зурхайг биш нүүр царай, хуруу, хөлөө сайн ажиглаарай.
Нүүр, царай
Хүнийг нүүр царайгаар нь шинждэг хүмүүс зурхайчдаас тэс өөр зүйл хэлдэг. Тэд юу гэж хэлсэн юм бол.
Нүд
Нүдийг том жижгээр нь шинжих  нь  хамгийн  дэлгэрсэн арга юм. Түүнээс гадна нүдний хоорондох зай ертөнцийг хэр өргөн өнцгөөр хардгийг илэрхийлдэг.   Тиймээс  нүдний хооронд  дахин нэг нүд байхаар зай байна уу эсвэл багтахааргүй хэмжээтэй байна уу гэдгий ажиглаарай.   
Нүдний  хоорондох зай нарийхан:   Бусдаас хамааралтай, нээлттэй биш, анхааралтай.
Нүдний хоорондох  зай өргөн: Нээлттэй,  эрх мэдэлд дургүй, бие даасан.
Нүдний хоорондох зай  өргөн ч биш, нарийхан ч биш:  Сайн шүүмжлэгч, нөхцөл байдлыг үнэлж, дүгнэхдээ сайн.  
Түүнчлэн нүд, хөмсөг оюун ухааны царааг  илэрхийлнэ.  
Бүйлсэн, дүрлэгэр нүд, дугуйрсан  хөмсөг:  Сэтгэл хөдлөлд автах нь амархан, эмзэг, нууцлаг, өр зөөлөн
Онигор нүд, шулуун хөмсөг:   Дотроо бодолтой, дороо суурьтай.
Жартгар нүд:  Өөдрөг, зорилгодоо тэмүүлэгч.
Гал цоггүй нүд:  Сэтгэлээр унамтгай, эмзэг.

Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж